Жанпан огторгуйн хоргийн зургадугаар бөлөг

Зургадугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд, Pагма (rag ma.tib) дахь уулнаас Жанпан (sgyang phan.tib) нэрт огторгуйн хоргод өөд болж суугаад бясалгах нэгэн цагт нэгэн бичин туулайг унаад, туулайн чинээ нэгэн бамбай үүрээд, дэрсээр хийсэн нум сум бариад, чөлөө хаалга эрэхээр ирсэнд, Мяларайба лам инээвээс тэр өгүүлрүүн, “Аяа чамайг айлгасугай хэмээн ирлээ. Үл айх бөгөөс харисугай” хэмээн өчсөнд Мяларайба зарлиг болруун, “би бээр үзэгдхүүнийг сэтгэл бүхүйг мэдээд, сэтгэлийн чанарыг номын бие болгон тохиолдуулсаны тул чөтгөр чи ямарваа рид үзүүлбээс бээр егүзари миний инээх элэг буюу” хэмээн зарлиг болбоос, тэр бээр “Аяа чамайг чадан ядан хүндэлсүгэй” хэмээн ам аваад солонго арилсан мэт үл үзэгдэн одвой. Тэр хэмээвээс Дотангийн (gro thang.tib) хаан буюу. Тэндээс Дотангийн улс дахь өглөгийн эзэд Мяларайбад мөргөхөөр ирээд ийн өчрүүн: “Аяа лам эрдэнэ ээ, энэ орны эрдмүүд хэр бүхүйг номлон соёрх” хэмээн өчвөөс тэдний хариу нь эдгээр шүлгийг номловой:

“Ачит богд ламдаа залбирмуй
Аяа энэ орны эрдмүүдийг эс мэдвээс
Асар энэ орны эрдмүүдийг номлосугай хэмээгээд
Аглаг жанпан (sgyang phan.tib) огторгуйн хорго буюу энэ.
Огторгуйн хорго уул хэмээвээс
Өндрийн дээр нь хөхөмдөг үүлэн тогтсон (28r)
Усан мөрөн урсмуй доорд адагт нь
Умарт нь улаан хад огторгуйд тулсан бөлгөө.
Өмнө нь дэлгэрсэн цэцэгт зүлэг бөлгөө
Эгнэгт сонсох мэт дуун гаргамуй
Эмээл үгүйеэ нисмүй, гэгээн гэрэлт Хажир шувууд
Өдөр бүр огторгуйгаас нарийн хур ормуй.
Цэцгүүдийн дээр зөгийс эгшиглэн сайтар жиргирмүй
Чихдэй буга эх хөвгүүнээр наадан тогломуй
Чилээ үгүй самж гөрөөс бичин бээр бүжиглэн наадмуй
Чихэнд сонсдох мэт дуугаар жиргэрмүй, болжмор.
Хахилаг шувуун бээр сайхан дуун гаргамуй
Хаднаас урсагч ширүүн усан бээр шуухинан урсмуй
Гайхамшиг аа, уйтгарыг минь сэргээмүй, цаг цагт
Гайхах мэт сэтгэш үгүй эрдэмт орон буюу энэ.
Зоог баяссанаар эгшиглэндуулвай би
Зохист увдисыг амнаасаа гаргавай би
Зочлон ирсэн эрс эмс өглөгийн эзэд та
Зориг сэтгэлээр миний хойноос даган миний мэт үйлдэгтүн.
Тиймийг сэтгээд нүглийг тэвчиж буяныг үйлд та
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдний дотор нэгэн тарнич сангасва буй ажгуу
Тэр сангасва ийн хэмээн өчрүүн.
Аяа богд лам биднийг бээр нигүүлсэж
Ариун явдал хийгээд үзэл бясалгал гурвыг
Асар оюунд орох нэгэн увьдасыг үзүүлэн соёрх
Ачит ламд өчсөний хариу эдгээр шүлгийг номловой.
Сэтгэлд оршивой, ламын адистид нь
Саарал үгүй хоосон чанарыг ухахыг адистидлан соёрх
Сайн бишрэлтэн өглөгийн эзэд таны өчсөний хариу нь
Сацлал үгүй лам ядамыг бясалгах нэгэн дуун дуулсугай би.
Үзэгдхүүн хийгээд хоосон ялгал үгүй гурван
Үзлийн хураангуй сайн товч нь бөлгөө
Үлэмж гэгээн атгаг үгүй алгасал үгүй энэ гурав нь
Үргэлжид бясалгасны хураангуй товч нь буюу.
Тачаал үгүй бахархах үгүй эцэст хүргэгч гурван
Тэнсэл үгүй явдлын хураангуй товч нь буюу
Тэгш эгээрэл үгүй сэхээрэл үгүй эндүүрэл үгүй гурав
Тэжээд үрсийн хураангуй товч нь буй за.
Ил үгүй эчнээ үгүй хуурмаг үгүй энэ гурав нь
Ÿмагт тангаргийн хураангуй товч буюу”
Ÿлгаж тийн хэмээн номлон зарлиг болсонд
Ирсэн тэдгээр өглөгийн эзэд бишрэл төрүүлэн одвой.
Бас нэгэн хэдэн хоносны хойно олон хатагтай мөргөхөөр ирээд,
“Баатар богд энх амгалангаар (28v) суувай за
Батад бясалгасан түгдам сэтгэл чинь нэмэв зэ
Балмад тахал үгэгү буюу” хэмээн өчсөний хариу эдгээр шүлгийг номловой.
“Эрдэнэ богд ламын хөлд мөргөн сөгдмүй
Элчил үгүй нэгэн сайн аглаг орон дор
Эгнэгт Мяларайбын бясалгалын ёсон амгалан
Эдийг хураан тачаахгүй явах суух амгалан.
Тахал өвчин үгүй илбэ мэт бие амгалан
Тэнчүүрэн хэвтэх үгүйеэ суух минь амгалан
Тэдүрү атгаг үгүй самади минь амгалан
Даарах үгүй зандали бадарсан амгалан.
Асар шантрал үгүй төр ёсон амгалан
Аяа хичээл үгүй үйл минь амгалан
Алгасангуй үгүй аглаг орон минь амгалан
Амгалангийн тэд ёсон биеийн бясалгал буюу
Арга билиг хоёрын хөлгөс ину маш амгалан
Үргэлжид үүсгэхүй төгсгөхүй хослох эеэр авах амгалан
Одох ирэх үгэгү дурдахуй амгалан
Үгс өгүүлэх дуун үгүй суух амгалан
Үзүүлсэн тэд ину хэлний бясалгал буюу.
Алиныг бээр үл баримтлах үзэл амгалан
Авирд тасралгүй бясалгал амгалан
Аюул үгүй явдал амгалан
Аяа эгээрэл сэхээрэл үгүй үр амгалан.
Тэдгээр нь сэтгэлийн бясалгал буюу
Ийн тийн урвах үгүй атгаг үгүй гэгээн амгалан
Тийн арилсан их жаргалангийн төв амгалан
Тэгш түртгэл үгүй гийсэн орны төвд амгалан
Үлэмж амгалант энэ өчүүхэн эгшгийг
Оюундаа тогтоон дуулан эгшиглэвэй.
Үзэл явдлыг хослон барилдуулсан буюу
Улам хойногшид бодь хутгийг бүтээгч амьтан
Тэр мэтийг эе дороо бүтээн бясалгагдахуй”
Тийн хэмээн номлон зарлиг болвоос
Тэдгээр хатагтай нугууд ийн өчрүүн
“Дээд ламын бие хэл сэтгэлийн бясалгалын.
Амгалант тэдгээр ёсон маш гайхамшигт ажгуу
Алинаас болсон тийм ёсон буй” хэмээн өчвөөс
“Аяа сэтгэл ухсанаас болсон буюу” хэмээн зарлиг болвоос
“Ачит богд оо бид тийм амгаланг үл чадах бөгөөс би.
Түүнд адил болох сэтгэлийг ухах ёсыг
Тэгүүдрэлгүй хялбараа бөгөөд мэдэх
Тийм увдисыг өгөн соёрх” хэмээн өчсөний хариу
Тэгш арван хоёр утгат эдгээр шүлгийг номлоруун:
“Удирдагч богд ламын хөлд сөгдмү
Ухааны сэтгэлийн утгасыг ухсугай хэмээн хүсэгч өглөгийн эзэд
Оюундаа (29r) тогтоох л бөгөөс ийн тогтоо
Үлэмж бишрэл хийгээд мэргэн ба зохист гурван
Сэтгэлийн гол модон нь буюу тэд гурван
Сайтар батлан оршвоос амгалан
Сааралгүй түүнийг гол модон болгогдохуй
Самууран үл тачаах үл тачаах үл мунхрах.
Тэр гурван хэмээвээс сэтгэлийн хуяг нь бөлгөө
Түүнийг өмсвөөс мэсэнд бээр үл даагдмуй
Түүнийг бээр хуяг болгон сайтар өмсдөхүй
Түүнчлэн бясалгах хичээх хатуужих гурван
Үлэмж сэтгэлийн морин ану буюу тэр гурван
Уралдваас хурдан дутааваас тонилох
Унах л бөгөөс тийм морийг унагдахуй
Өөрийн ухаан өөсөөн гийсэн өөрөө амгалан.
Сэтгэлийн үр нь буюу тэр гурван
Сацваас боловсрох идвээс бээр амттай
Сайн үр болгох л бөгөөс түүгээр болгогдохуй
Сэтгэлийн арван хоёр зүйлийн энэ чанарыг
Оюундаан тогтоож эгшиглэвэй егүзари би
Өглөгийн эзэд мөргөхөөр ирсэн таны хариу тэр болтугай”
Удирдагч богд тийн хэмээн зарлиг болвоос
Өглөгийн эзэд чин бишрэлт болж л.
Хойногшид хотол сайнаар өргөн хүндлээд
Хутагт Мяларайбыг оройдоо сэтгэн залбираад
Хутаг тогтсон Ёлмо цаст ууланд

Хурданаа одсугай. Жанпан огторгуйн хоргийн зургадугаар бөлөг.


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment