Хүүрзгэнэ болон хувилсан тэнгэрийн охидын бөлөг...

Наймдугаар бөлөг

Намо гүрү Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Ёлмо (yol mo.tib) цаст уулнаас төвдөд өөд болоод Гүнтангийн (gu thang.tib) уул дахь нэгэн агуйд хирсийн эвэр мэт гагцаар суугаад гэгээн гэрлийн агаараар тэгш агуулахуй цагт алтан сүйхт нэгэн хүүрзгэнэ ирээд, биеэ бөхийн тэргүүнээрээ мөргөх ёсоор эргээд, нэгэн этгээд дэх ариун хаданд нисч одвоос, богд Мяларайба бээр хүмүүн бусын урин залахыг айлдаж бүрүүн, түүний газар өөд болж, нэгэн овоолсон цагаан тутаргадаан тэр хүүрзгэнэ хошуугаа хатгаж эргэх ёс лугаа урьд мэт мөргөх хийгээд эргэн үйлдээд нисэн одсоноос, Мяларайба лам сэтгэлээ баясаад гайхамшигт болж, эдгээр шүлгийг номлоруун:

“Гайхамшигт Марва лозава богд лам юугаан
Хагархайяа зүрхнээс дурдаад зүрхэндээ сэтгэмүй
Хагацал үгүйеэ бас (34r) басхүү өчин залбирмуй
Ханал үгүй өөрийн сэтгэл лам ялгал үгүй амгалан.
Тунамал үзэгдхүүний энэ мөн чанарыг
Төрөлгүй номын бие болгон тохиолдуулснаар
Тунгалаг засдаг үгүй номын биеийн агаар нийлсэн
Түлдэд үзлийг өндөр богино хэмээн яахин тоолмуй.
Хэзээ бээр засдаг үгүй энэ сэтгэл амгалангаар амуй
Гийсэн сэтгэлийн энэ хоосон чанар нь
Гэгээн хоосон ухаан тохиолдсоны тул
Хэв хэзээ засдаг үгүй агаараар нийлсэн.
Саарал үгүй зургаан чуулган өөрийн орноос арилснаар
Сэтгэл барин баригдах хоёр үгүй нүүр тохиолдсоноор
Сайн муу бясалгалын тийм тоо надур үгүй
Самуу засдаг үгүй энэ агаараар амуй.
Амгалан зовлон хоёрыг нэгэн болгон нийлүүлмү
Авирд хэзээ бээр засдаг үгүй агаарын биеийг
Ариун явдал мөн бус хэмээн тоолон үл чадму би
Алимад засдаг үгүй энэ сэтгэл амгалангаар амуй.
Үр нь номын биеийн мөн чанарт биеийг
Олон зүйл хувилгааны бие болон тохиолдуулснаар
Учирсан дурыг тонилохын агаар лугаа нийлүүлмү
Үр янагш ирмү хэмээн хүсэх сэтгэл надур үгүй.
Сэтгэл засдаг үгүй амгалангаар хүү аму за”
Сацлал үгүй богд тийн хэмээн номлосны эцэст
Саятугарын тэр хүүрзгэнэ эхлэн долоон нөхөд сэлт ирж
Сайтар эргэн мөргөөд урьдчилан хүү үйлдсэнд.
Богд лам сэтгэлдээ эдгээр хүмүүн бус ажгуу хэмээн
Бүрэн шударга үгсийг өгүүлмү үлэмү хэмээн сэтгэж
“Буянтнаа, та хэн буй, ямар хэргийн тул ирлээ”
Богд лам тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр найман хүүрзгэнэ рид юугаан хураагаад
Тэнгэрийн охид болон өөрийн биеэ үзүүлж
Тэдний эрхэн тэнгэрийн охин нь ийн хэмээн өчрүүн
“Дээд богд лам аа, тэнгэрийн охид бөлгөө бид
Үлэмж чин сүсэг сэтгэлээр чам дор
Өчиж ном айлтгасугай хэмээн ирлээ бид
Оюундаа сэтгэж номлон соёрх хэмээн өчсөнд
Удирдагч Мяларайба лам эдгээр шүлгийг номлоруун:
“Гайхамшиг хувилгаант дээд богд (34v) лам аа
Хагацал үгүй нигүүлсэхүйгээр адистид өгөн соёрх
Хаанаас ирэв, хүүрзгэнийн бие болон хувилагсад
Харил үгүй ном лугаа зохилдон явагч ридтэн
Үзэсгэлэнт гоо тэнгэрсийн найман охид та бээр
Үнэнээр богдсын цагаан номыг үйлдэх л бөгөөс
Утгат нэгэн чанарыг дуулсугай, сэтгэлдээ баридхуун
Өөд үгүй ертөнц дэх ерийн энэ жаргалангаар.
Тансаглан жаргаваас бээр үтэр түргэнээ хагацмуй
Тэнсэлгүй чимгээр чимсэн охидын энэ үзэл бээр
Дээр сайн мэт үзэгдвээс бээр магатгах үгүй
Тэдүрү орчлонгийн гэргийд оршсоноор нь.
Зохистойёо үзэгдвээс зовлонгийн хүү шалтгаан буюу
Жавхлант сайн дээд язгуурт тэр хөвгүүн
Зохис үгүй өөрөө муу болох бөгөөтөл яахин жаргамуй
Жолоодогч дээд сайн ламын шавь нь.
Хэрцгий муу аальт болбоос бээр орчлонд орчимуй
Хялбараа хүүрзгэнэ болон хувилсан тэнгэрийн охид та
Хичээн богдсын номыг өчвөөс бээр үлхүү итгэмүй
Хянаж хэзээ богдсын номыг үйлдэх л бөгөөс.
Энэ ертөнц дэх их жаргалангуудыг
Эмгэгт зовлонгоос өөр бус хэмээн сэтгэвээс
Энэ насанд энэлгэгч муу авьяасын шалтгааныг
Эрдэнэ бодичидийг бүтээхийн нөхөр бүхүйг мэдэдхүүн.
Муу шалтгаан их ачит болбой хүмүүн надад
Магад тийм ёсыг та бээр сайтар мэдэгдэхүй”
Манлай Мяларайба тийн хэмээн номлосонд тэдгээр
Маш үзэсгэлэнт тэнгэрийн охид дээшид.
Баясан босоод мөргөн эргэж аваас
Баатар Мяла тэдгээр тэнгэрийн охидод(ыг)
“Бахархан хүүрзгэнэ болон хувилсан тань юун буй” хэмээвээс
Басхүү тэдгээр тэнгэрийн охид дээш ийн хэмээн өчвэй.
“Ай чи өөрийн энэ насны торгуулиа огтолж
Амьтны тулд дээд бодь хутгийг бүтээсүгэй хэмээн
Алгасангуй сэтгэлээ тэвчиж гагцаар хүү.
Ууланд дияан сэтгэн суун бүхүйг
Тэнгэрийн нүдээр үзээд маш баясаж бид
Дээд номыг өчихөөр ирэхдээ нүгэлт хүнээс биеэ нуухын тулд
Тансаг биеэ хувиллаа бид (35r)
Тэнгэрийн улсад өөд болж ном номлон соёрх”
Хэмээн өчвөөс Мяларайба лам зарлиг болруун
“Хэзээ бээр хүмүүний улсад сууж амьтнаа тусалму за
Хэтэрхийеэ тэнгэр нарт одвоос гавьяа тус хэр болох
Гэгээн оюутан тогтоогтун” хэмээн энэ шүлгийг номловой.
“Үндсэн дээд Марвын хөлд нь сөгдмү
Үнэнээр адистидын шидийг өгөн соёрх эцэг ламаа
Үзэсгэлэнт тэнгэрийн охид таны цагаан тутарга
Үлэмж шидэт дияаны идээг өргөсөнд.
Түгдам сэтгэл нь сайтар нэмлээ, түүгээр
Туст ачтаны <г> богдсын номоор хариулсугай
Тогтоон чихээ өгч сонсодхун та
Тунамал цагаан тэнгэр нарын тэр хааны оронд.
Суух болбоос бээр гавьяа тус хэр болох
Сайхан тэнгэрийн хөвгүүд лүгээ наадан цэнгэлдэж
Сайтар жаргаваас бээр үтэр түргэнээ хагацмуй
Сэтгэл нүдийг эндүүрүүлэгч илбийн эд таваараар.
Жаргаж сууваас бээр мөнх нь хаа буй
Зургаан зүйл орчлонгийн зовлонгууд нь
Жич бас сэтгэвээс зүрхний хий хөдөлмүй
Жавхлант богдсын номыг сэтгэх л бөгөөс.
Гурван эрдэнийг сайтар бишрэн залбирагдахуй
Хотол амьтныг эцэг эх буюу хэмээн сэтгэгдэхүй
Хутагтан лам нарыг сайн тахилаар тахигдахуй
Хувирсан ядангид өглөг сайтар өгдөхүй.
Үлэмж буянаа хамаг амьтнаа зоридхуун
Үргэлжид хэзээ үхэх мэдээгүй хэмээн сэтгэдхүүн
Өөрийн биеэ ядам бурхан болгон бясалгадхуун
Өгүүлэхүйгээн гүн нарийн тарни болгон өгүүлэдхүүн.
Өөрийн ухааны бэлгэ билгийг хоосон болгон бясалга
Үргэлжид өөрийн сэтгэлийг чин бат болго”
Удирдагч тийн хэмээсэнд тэдгээр охид
“Өөд үгүй мунхгаа дарагдсан бид бөгөөд.
Сэтгэлийн нисванисаас эс ангижирсан
Сэжиг атгагт болсон бидэнд бээр
Сэтгэлд туст нэгэн номыг номлон соёрх” хэмээсэнд
Сайшаагаад тэдэнд эдгээр шүлгийг номловой.
“Дээд ачит Марва ламын хөлд сөгдмү
Тэгш сэтгэлд зохист ерөндөгийн адистид өгөн соёрх (35v)
Төгс бишрэлтэн тэнгэрсийн охид та бүгдээр
Тасрал үгүй үргэлжид бясалгах л бөгөөс.
Дотроо амарлин ахуй дияаныг бясалгаад
Торгуульт үйлсийг тэвчвээс их чимэгт
Тодорхойяа гадаад ерөндөгийг чин бариад
Туст бие сэтгэлээ амуулбаас их чимэгт.
Үргэлжид дурдахуй сэтгэлээ чанад бариад
Үймцэх үгүй үйлсийг агуулбаас их чимэгт
Өөд үгүй муу шалтгаанд хөнөөгдөх болбоос
Урин найдангуйг маш тэвчин огоородхуун.
Таалагдах мэт эд лугаа учирсан цагт
Тачаангуй сайтар тэвчээд ерөндөгийг сэтгэдхүүн
Тэдүрү муу үгсийн мэсэнд тусдахуйд нь
Түүнийг бээр үл сонсон үлхүү чагнагдахуй.
Урьд нөхөд лүгээ нөхцөн явах цагт
Өөд үгүй харшийг тэвчээд сайхан аальлагдахуй
Өөрөөн өргөгдөн хүндлэгдэх цагт (ыг)
Омог сэтгэлээ огоорч өчүүхэн дур баригдахуй.
Хотол тасрал үгүйеэ хэзээ бээр насад
Хомсотхогч муу чөтгөрийг дарадхуун өөрөө
Хурднаа одох суух ямарваа үйл болбоос
Хоосон илбэ хэмээн бясалга, аливаа үзэгдхүүнийг.
Зуун мэргэд лүгээ сайтар тохиолдвоос л
Зохист сургаал нь үүнээс үлэмж хаа болох
Зочлон ирсэн охид та маш сайтар баясадхуун
Зөв сайн аалиа тийн бүхүйг сурадхуун”.
Тийн хэмээн номловоос тэдгээр тэнгэрийн охид маш баясан бишрээд басхүү хүүрзгэнэ болон хувилж тэнгэр нарын улсад одвой. Хутагт Мяла нь тутарга зооглосноор түгдам сэтгэл нь маш нэмсэний агаараас Брагжа очирт хоргод өөд болов. Хүүрзгэнэ болон хувилсан тэнгэрийн охидын бөлөг бөгөөд үүнээс дээш чөлөө хаалга эрэгсдийг тангарагт оруулсан наймдугаар бөлөг.


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment