Утгасыг сонсоод тэдгээр нь бишрэл төрүүлсэнд өөр өөрийн гэртээ харьсан pагма (rag ma.tib) дахь урьд тавдугаар бөлөг

Тавдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд лам, Линба хаднаас Цог Бадрагч ууланд бясалгахаар одсугай хэмээн сэтгэж өөд болсонд, Pагма (rag ma.tib) улс дахь өглөгийн эздэд Цог Бадрагч ууланд одох шалтгааныг зарлиг болсонд тэд өчрүүн: “лам аа Цог Бадрагч уулнаас өөр, Цог Бадрагч уулын адагт элчил үгүй нэгэн амгалант хорго бөлгөө. Түүнд сууж бясалгаваас зохист болму. Цог Бадрагч ууланд одох газарч бидэнд үгүй бөлгөө. Тэр хоргод суух бөгөөс бид газарч илгээсүгэй” хэмээн өчвөөс, Мяларайба лам ийн сэтгэрүүн, урьд тэр хоргод суугаад, хойно Цог Бадрагч ууланд одсугай. Эдний газарч надад хэрэг үгүй буюу за хэмээн сэтгэж ийн зарлиг болруун, “чиний газарч надур юун хэрэг. Би өөрөө газарчилж одму” хэмээн зарлиг болбоос, тэд өчрүүн: “газарч үгүй болбоос яахин олму. Тийн бээр бөгөөс чамдур газарч буюу” хэмээн өчвөөс, Мяларайба “надур газарч буй” хэмээн зарлиг болбоос, “ямар газарч буй” хэмээн өчвөөс хариу нь эдгээр шүлгийг номловой.

“Төгс бэлгэт дээд богд лам мину
Тэдүрү харанхуйсыг гийгүүлэгч газарч бөлгөө
Тэгш дулаан хүйтэн үгүй гагц энэ орхимж бээр
Тэнчүүрэн шунахайрахыг тэвчигч газарч буй.
Увдис гурван холих егүүтгэл энэ хэмээвээс
Үтэр зуурд мөрийг арилгагч газарч бөлгөө
Онц хий сэтгэлд эрхшээсэн энэ хэмээвээс
Олон улсад одох сайн газарч бөлгөө.
Цогц бие өөрөө гагцаар явахуй дор
Чухал би хэмээн баримтлахыг номхотгогч газар бөлгөө
Цуцрал үгүй аглаг оронд бясалгах энэ нь
Цувирал үгүй бодь хутгийг бүтээгч газарч бөлгөө.
Тэдгээр газарчин надур мөр удирдагтун
Дээд бодь хутгийн хоргод одож сууму би”
Тийн хэмээгээд рагма (rag ma.tib) дахь
Дээд эхэнд өөд болсонд түүнээс хойногшид тэр орныг Бодь Хутгийн хорго хэмээн нэрийдвэй.
Тэдүй Мяларайба нь тэр оронд мөрний урсгалын самадид тэгш агуулж суун (25r) бүхийд, нэгэн цагт шөнө дөл болоход цэргийн аймаг хашхирах дуун гарсанд, ийм юун болбой, улс иргэнийг дайсан шамшаав уу хэмээн сэтгэж, их чин нигүүлсэхүй төрсөн самадсийн агаарт суун атал, улам улам ойртсоор нэгэн их улаан гэрэл гарсанд, ийм юун болов хэмээн харж үзвээс, хамаг уул тал бүгд галаар дүүрээд маш айх мэт цэргүүд огторгуй газар дүүртэл байгаад, тэдгээр гал бадрах ус долгисох, уул нуруулах, газар хөдөлгөх, мэсэсээр цавчих тэргүүтэн элдэв рид үзүүлж, ялангуяа бүтээхүй агуй орныг эвдэх тэргүүтэн, айх мэт элдэв муу үгсээр донгодсонд Мяларайба сэтгэлдээ, хүмүүн бус чөтгөр саад хийж хөнөөх ажгуу хэмээн сэтгэж, “Аяа хоохой халаг тэргүүлшгүйгээс эдүгээ хүртэл муу үйл үйлдсэний ачаар зургаан зүйл амьтны дотор төөрөн орчимуй. Тэдний дотроос хоосон огторгуйгаар явагч бирд болон төрөөд муу ширүүн үйлсээр бусдад хор хүргэмүй. Олон амьтныг нядлаад хор үйлдсэний тул, эдүгээ бээр тонилох үгүй тамд төрөөд тэсдэх үгүй зовлонгоор зовмуй за хөөрхий” хэмээн сэтгэж эдгээр шүлгүүдийг номловой.
“Асрахуй сэтгэлийн ахуй огторгуй дор
Ай нигүүлсэхүйн усан баригчид чуулж
Асар үүлсийн хурыг сайтар оруулснаар
Аливаа номхотгогдууны тариаг боловсон болгогч.
Дуун хөрвүүлэгч Марва ламын хөлд сөгдмүй
Тэгш огторгуй лугаа сац бүхий л
Тэнсэл үгүй амьтан нугуудад хамгийг мэдэгч
Дээд бурханы хутгийг олох адистид өгөн соёрх.
Өөд үгүй энд хуран чуулсан хүмүүн бус ягшис та
Огторгуйгаар явагч чөтгөрийн чуулган
Онц идээнийг сэтгэгч бирд та бүгд
Өнөд нүгэлт үйл үйлдсэний ач үрээр.
Эдүгээ цагт бээр бирд биет болон төрвэй
Энэ насандаа бусадад хор үйлдвээс
Эндээс үхэн егүүтгээд тамын оронд төрмүй зэ
Энэ хэмээвээс ач үрийг өчүүхэн дуулсан буюу.
Тийм хэрэгт утгасыг эдүгээ тохиолдуулан үзүүлбээс
Дээд ачит үндсэн ламын хөвгүүн буюу би
Дээр үгүй бишрэл төрж номын хаалгад орлоо би
Тэнсэл үгүй ач үрийг мэдэж хатуужлаар явмуй би.
Онц мөрийг хичээж бясалгасны хүчээр
Үр нь сэтгэлийн ахуй ёсон үзэгдвэй
Үзэгдхүүн бүгд илбэ бүхүйг мэдвэй би
Өөрөө би хэмээн баримтлах өвчнөөс тонилбой би.
Барин баригдах орчлонгийн хүлээсийг огтолбой би
Бас үл урвах номын биеийн хааны орныг барилаа би
Балмад сэжиг атгаг арилсан егүзари надур
Баатархан хорт сэтгэлээр хор хүргэгчид та.
Чилэн алжааж биеэ зовохоос бус юун болох
Чивэлт сэтгэлд тань жич билиг төрөх юун бээр үгүй
Чадагч миний бие сэтгэлийн шүтээнд
Чөтгөр танаас дээр эсруагийн ертөнцөөс дорогш.
Арван найман тамаас дээшид
Аяа зургаан зүйл амьтан дайсан болон хөдөлвөөс бээр
Айх тийм сэтгэл надур хэр болох
Ааль муут энд чуулсан хүмүүн бус ягшас та.
Үтэр ридийн агуу хүчнийг сайтар үүсгэж
Удирдагч надур үйлдэж үл чадан
Өөд үгүй эндээс бусадад зорчин хариваас
Урьд үйлдсэн үйл тань гавьяа үгүй болуузай.
Хэргээ үл бүтээн хариваас ичгүүрт болму та
Хичээдхүүн хичээдхүүн чөтгөрийн чуулган та
Хилэнт чөтгөр та яахин чадмуй намайг
Хямрах сэтгэлээ амарлуулбаас сайн бус уу”
Тийн хэмээн номлоод номын чанарын агаарт тэгш агуулсанд тэдгээр чөтгөрийн чуулган бээр бишрэлт болж олонтоо мөргөн эргээд, хөлийг нь орой дээрээ аван тавиад, “Аяа чи чин бат егүзари бөгөөтөл чамайг эс таньж хор хүргэн хөнөөснөө наманчилсугай, хүлцэн соёрх, үүнээс хойногшид чиний ямарваа зарлигийг бүтээгээд, нэжгээд номыг өчсүгэй, номлон соёрх” хэмээн өчвөөс, Мяларайба зарлиг болруун, “тийн өчих тань үнэн л бөгөөс ямарваа хилэнцийг үл үйлддэхүй. Хотол буяныг түүгээр хийгдэхүй”. Тийн хэмээн номловоос тэдгээр бүгд өөрийн өөрийн ёсоо өгүүлээд, гол зүрхний үсгүүдийг өргөж, “Аяа богд чиний зарлигийг бүтээгч боол болсугай” хэмээн ам аваад, өөрийн өөрийн орондоо одвой. (26r) тэдгээр нь хэмээвээс Манюл улс дахь муша охин тэнгэр хийгээд Цог Бадрагч уулын эзэд тэнгэр нэр бөлгөө. Цог Бадрагч уулын эзэд нөхөд сэлт энд ирж миний тангарагт орвой. Эдүгээ Цог Бадрагч тэр ууланд бясалгахаар одох хэрэг үгүй буюу хэмээн сэтгээд, мөн хүү тэр оронд эдүй тэдүй суун сэтгэвээс түгдам нь маш нэмж эдгээр шүлгийг номлоруун:
“Бодь хутгийн энэ аглаг оронд (ыг)
Бодь хутгийг бүтээгч Мяларайба би
Бодичид сэтгэлээр эрхшээсэнээр би
Бодичид сэтгэлийг бээр бясалган дэгжүүлмүй.
Эрдэнэ их бодь хутгийг үтэр олж бүрүүн
Эх болсон эдгээр хамаг амьтныг
Энх амгалант бодь хутгийг сайтар бүтээх
Эрхэн манлай бодь хутагт оруулах болтугай.
Тийн хэмээн номлоод тугдамд маш хичээвэй
Тэндээс нэгэн хэдэн хоносны хойно
Тэндэх нэгэн өглөгийн эзэн нэгэн үүрэг түлээ аваад
Түүн лүгээ нэгэн суулга гурил авч ирж өргөөд.
Дээл чинь нимгэн бүхүйн тул даарах болуузай
Тэсдэх үгүй бидний энэ рагма улсад хүйтэн бөлгөө
Түүнээс бээр энэ хадын орон хүйтэн бөлгөө
Дээл хэрэглэх л бөгөөс нэгэн жанч өргөсүгэй би тийн хэмээн өчөөд
Аяа лам чиний нэр хэн буй хэмээвээс
Асар Мяларайба өглөгийн эзэн чиний нэр хэн буй хэмээсэнд
Ачит лам аа миний нэр лхабар хэмээвэй
Аврагч Мяларайба чиний нэрийн бэлгэ сайн буюу хэмээвэй.
Өглөгийн эзэн чиний жанч хийгээд гурилыг
Үл хэрэглэх бөгөөтөл гурилыг чинь авсугай
Өргөсөн энэ жанч чинь надур хэрэг үгүй хэмээгээд
Өглөгийн эзэн лхабар т эдгээр шүлгийг номлоруун.
Эндүүрсэн зургаан зүйлийн балгасанд би
Эндүүрсэн сүнсний хөвгүүн болон төөрмүй
Эндүүрсэн үйлсийн ач үрийг үзлээ
Эндүүрсэн заримд хоосон өлссөнд (ыг).
Заримд навч агийг идээн болгон идмүй
Заримд нь чулууг идээн болгон идмүй
Заримд нь хоосон чанарыг идээн болгон идмүй
Заримд чин хатуужлаар хаданд суумуй.
Нэгэн нэгэнтээ ундаассанаар үл тэсэн
Нэгэн нэгэнтээ уулнаас урсах усыг уумуй
Нэгэн нэгэнтээ өөрийн үнэрт усанд шүтмүй
Нэгэн нэгэнтээ нигүүлсэхүй усны урсгалыг уумуй.
Нэгэн нэгэнтээ дагинасын чуулганы рашааныг уумуй
Нэгэн нэгэнтээ даарсаны ёсоор суумуй
Нэгэн нэгэнтээ гагцхан бөс орхимжийг өмсмүй
Нэгэн нэгэнтээ зандалийн амгалан дулаан бадармуй.
Тийм тийм ёсоор хатуужил үүсгэмүй
Тэгүүдэрч эндүүрэх сэтгэл заримд төрмүй
Тэгш бэлгэ билгийг ухаант нөхөр болгон шүтмүй
Тэмдэгтэйеэ арван буяны цагаан үйлсээр явмуй.
Үнэн магад үзлийг эеэр аван бүтээмүй
Өөрийн ухааныг сэтгэлээр тод болгон судалмуй
Үлэмж арслан мэт егүзари буюу би
Үзлийн сайн хөх зогдор минь дэлгэрлээ.
Сайн бясалгалын соёогоо хурц болголоо
Саарал үгүй цаст ууланд суун бясалгамуй
Сацлал үгүй эрдмийн үрсийг сайтар олмуй
Сэжиг алдарсан хүмүүний барс буюу би.
Бодичид сэтгэлийн гурван хүчнийг төгслөө
Бүх арга билгийн зүс өнгийг дэлгэрүүллээ
Бүрэн гэгээн гэрлийн эмт шугуйд оршмуй
Бусадад туст үр гарахыг хүсмүй би.
Тэнсэл үгүй хүмүүний газар Мяларайба егүзари буюу би
Тэгш үүсгэхүй зэргийн жигүүр тодорхойяа дэлгэрсэн
Төгсгөхүй зэргийн судсыг батлан дэлгэрүүлсэн
Тэмдэгтэйеэ хослосон номын чанарын огторгуйд халимуй.
Үнэн магад өндөр уулсын хаданд
Өнөд оршин сууж бясалган хэвтмүй
Үргэлжид өөр бусад хоёрын тусыг
Үлэмж сайтар бүтээсүгэй хэмээн хүсмүй би.
Би бээр хүмүүний манлай егүзари бөлгөө
Би бээр Мяларайба хэмээн алдаршсан бөлгөө
Би бээр үзэгдхүүнийг хоосон хэмээн сэтгэгч бөлгөө
Би бээр ав алиныг найруулан нийсүүлэгч бөлгөө.
Би хэмээвээс магад үгүй егүзари бөлгөө
Би хэмээвээс юунд бээр гавьяа үгүй бөлгөө
Би хэмээвээс идээн үгүй навч идэгч бөлгөө
Би хэмээвээс дээл үгүй нүцгэн суугч бөлгөө
Би хэмээвээс эд үгүй гуйланч бөлгөө
Би хэмээвээс хойд үйлсийг үл сэтгэгч бөлгөө
Би хэмээвээс энд тэнд сууму оршму хэмээх магад үгүй бөлгөө
Би хэмээвээс дураар явагч егүзари бөлгөө.
Хэзээ үхвээс үл айгч галзуу буюу би
Хэрэгт юун бээр үгүй хүмүүн бөлгөө би
Хэрэглэгдхүүнийг бүтээж өгөх л бөгөөс
Хэлбэрч маш ихэд зовмуй за би.
Өглөгийн эзэн чи чилээ үгүйеэ хариваас сайн
Омог үгүй алиныг бээр нийсүүлэгч егүзари буюу би
Өргөсүгэй хэмээн сэтгэсэн буян чинь асар сайн
Өглөг өгөөд хайрласан (27r) чинь бээр маш сайн.
Энэ насандаа өвчин тахал үгүй үүр наслаад
Эрдэнэт чөлөөт жаргалангаар эдлэж бүрүүн
Эндээс хойд заяанд арилсан ахуй оронд
Эндүүрэл үгүй уулзаж номын цогоор явах болтугай.
Тэндээс бусдын тусыг бүтээн хичээн бүтээтүгэй”
Тийн хэмээн сайтар зарлиг болсонд
Тэр бээр бишрэл төрүүлж ийн өчрүүн
“Дээд шидэт Мяларайба мөн л бөгөөс
Гайхамшиг түүнээс сайныг хаанаас олох бид
Хар тэргүүт хүмүүний чуулганыг төгсгөхүйн тул
Харил үгүй энд хэдий чинээ суух л бөгөөс
Харам үгүйеэ идээнийг өргөсүгэй аван соёрх” хэмээн өчөөд.
Бодь хутгийн хоргод хэдийчинээ суух цагт
Буянт Лхабар өглөгийн эзэн идээн өргөлөө
Бүтээж тэр оронд Мяларайба суусанд
Бүрнээ түгдам сэтгэл нь нэмлээ.
Сэтгэл баяссаны агаараар сууж л
Сэтгэхүй цагт бээр рагма (rag ma.tib) дахь хатагтай нугууд
Сайн сүсэг сэтгэлээр ийн өчрүүн:
“Сацлал үгүй богд ламын энэ орон сайн болов уу.
Түгдам сэтгэл чинь нэмэв үү” хэмээн өчвөөс
Туст Мяларайба “миний энэ орон хэмээвээс
Тунамал буянт үйлсийг нэмүүлэгч орон буюу энэ
Түрвэл үгүй түгдам минь нэмэв” хэмээн номловоос.
Тэдгээр хатагтай “богд оо, тийм орон бөлгөө
Дээдийг орныг нэгэнтээ магтаад
Тэнсэл үгүй түгдам сэтгэл нэмсэн ёсыг
Тэгүүдрэл үгүй номло” хэмээн өчсөний хариу эдгээр шүлгийг номловой.
“Аглаг бодь хутгийн энэ хорго нь
Анх эхэнд нь өндөр цаст уул буюу
Адагт нь олон өглөгийн эзэд буюу
Арт нь цагаан хөшигт уул буюу.
Өмнө нь хүслийг хангагч шугуй ой буюу
Элдэв тавцант ахуй зүлэг дор
Эгнэгт үнэр анхилагч лянхуа дор
Эмээл[х] үгүй зургаан хөлтөн жиргэрэн дуун гаргамуй.
Тунамал усан хийгээд цөөрөм ба урсгал усанд
Түрвэл үгүйеэ нисэн наадмуй шувууд бээр
Тодорхойяа дэлгэрсэн найлзуур модны мөчирт
Дуугаа сайхан гарган элдвээр наадан оршмуй.
Салхиар сайн үнэд үнэсдүүлмүй
Сайн найлзуур модны навчаар наадан бүжиглэмүй
Сацлал үгүй тодорхойяа өндөр модны үзүүрт
Самж гөрөөс хийгээд бичин элдвээр харайн наадмуй.
Тийм зөөлөн хөхөмдөг сайн ахуй газарт
Тэгш хамаг адгуусан бэлчээд (27v) цатгалангаар жаргамуй
Тэднийг хадгалагч адуучин бээр
Дуулаад урнаа сайтар цуурдмуй.
Ертөнц дэх хүсэлт аахар шаахар үйлсийг
Ямар ямар үйлдэгч боол шивэгчнээр дүүрмүй
Ер тийм тиймийг үзэгч егүзари би
Ихэнх тодорхойяа гийсэн эрдэнэсийн хаданд .
Үзэгдхүүнийг мөнх бус хэмээн үлгэрлэж
Онц хүсэхүй жаргаланг шүүдэр усан болгон бясалгамуй
Өөд үгүй энэ насны зүүдэн илбэ мэт үзмүй
Онож үнэнээр баригчдыг нигүүлсэн өршөөмүй.
Хоосон огторгуйг идээн болгон идмүй би
Хуурмаг алгасангуй үгүй дияаныг бясалгамуй би
Хотол эед минь элдэв юун бээр үзэгдмүй
Хоохой халаг гурван ертөнц дэх орчлонгийн номууд.
 Үгүй бөгөөтөл үзэгдхүүн нь их гайхамшиг”
Үлэмж тийн хэмээн зарлиг болсонд
Утгасыг сонсоод тэдгээр нь бишрэл төрүүлсэнд өөр өөрийн гэртээ харьсан pагма (rag ma.tib) дахь урьд тавдугаар бөлөг.



МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment