Брагжа очирт хоргийн урьд есдүгээр бөлөг.

Есдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Брагжа (brag skya.tib) очирт хоргод өөд болоод Брагжа (brag skya. Tib) нэрт хадны агуйд түгдам сэтгэл нь маш нэмэн арвижих цагт Гүнтан (gung thang.tib) улс дахь нэгэн (36r) агва Мяларайба лам дээр мөргөхөөр ирээд маш бишрэлт болж ийн өчрүүн:
“Аяа ламаа би бээр бясалгаваас болох болом уу? Тийм нэгэн ёсыг үл мэдмү би. Надад тийм нэгэн оньст увдисыг өгөн соёрх” хэмээн өчвөөс хутагт Мяларайба зарлиг болруун: “Чи бээр тиймийг бясалгах л бөгөөс оньс бүхүйг мэдэгдэх хэрэг” хэмээгээд зургаан буй бүхүйн эдгээр шүлгийг номловой.

“Тунамал сэтгэлдээ ухах энэ нь нарны
Туяа дахь тоосноос бээр олон бөлгөө
Тодорхойяа үзэгдхүүнийг өөрийн найраар
Тодлон мэдэгч тийм егүзари буй болму.
Шүтээн богдсын ахуй ёсон энэ хэмээвээс
Шалтгаан нь аль бээр эс үүсгэсэн нэгэн буюу
Шамдаж маш хичээн эрвээс л
Шулуун оюут тийм егүзари бээр буй бөлгөө.
Хагархайяа атгагийг төрүүлэгч энэ сэтгэлийг
Хариулж үл чадах зуун жад баригсад
Халагар түүнийг сайтар жигшиж мэдрүүлэгч
Хавьяат тийм егүзари бээр буй болму.
Тотгордон төмөр чөдрөөр чөдөрлөвөөс л
Торгуульт болох үл болох сэтгэл хийгээд
Турхар тийм дур оюуныг өөрөө барин мэдэгч
Туст тийм шалгадаг сайн егүзари бээр буй болмуй.
Хүсэлт жаргалангийн эд агуурсан бээр
Хөдлөшгүй заня (ye shes. Tib) бурхныг үл тэвчигч буй
Хөнгөх зургаан чуулганыг найраар мэдэгч
Хүнд тийм жову (jo bo. Tib) егүзари бээр буй бөлгөө.
Зургаан чуулганы вишайн ийм үзэгдхүүнийг
Жолоодогч ялгуусны гараар даран үл чадмуй
Жич түүнд үзэгдэх ёсон үгүй хэмээн мэдээд
Жигшиж тэвчигч тийм егүзари бээр буй бөлгөө”.
Тийн хэмээн номловоос басхүү тэд ийн өчрүүн
“Тэр мэт түгдам сэтгэлийг бясалгахад
Тийм сэтгэл зэргээр хамт нэгнээ төрмүү юу”
Тийнхүү өчвөөс Мяларайба богд зарлиг болруун:
“Дээд оюутан бодьгалд хамт төрмү
Дэд толь оюутан хийгээд танхай оюутанд
Тэмдэгтэйеэ дөрвөн ёга зэргээр төрмү зэ
Тэгүүдрэлгүй магад төрөх эс төрөгсөд бээр (36v) төрөх.
Хэмээн барих тогтоох ийм бэлгэс бээр болму”
Хэрхэн бээр сайтар номлоод басхүү
Гэгээнээр дөрвөн ёгийн мөн бусыг
Гийгүүлэн ялгах эдгээр шүлгийг номловой.
“Сацлал үгүй дээд богд ламын хөлд сөгдмү
Сэтгэлийг баримтлаваас орчлонгийн шалтгаан
Сэтгэлийг үл баримтлагч өөрийн тэр ухааныг
Сэжиггүй өөсөөн бүтсэн буюу хэмээн мэдвээс.
Аяа нэгэн үзүүртийн хязгаарт хүрсэн буюу
Ариун хослон орох хэмээн баримтлан бясалгамуй
Ач үр хэмээн буруу тэжээлийг бүтээмүй
Аливаа төрөхүй төрүүлэгч мунхаг дор.
Туст нэгэн үзүүрт ёг хэр болох, түүн дор
Тодорхойяа баримтлах үгүй тэр сэтгэлийг
Туурвилаас хагацсан жаргалангийн зүрхт
Тунамал огторгуй мэт чанар нь гэгээн болсон.
Туурвилаас хагацсаны эцэст хүрсэн буюу
Туурвил үгүй хэмээн туурвигчин бээр олон болмуй
Тун өгүүлэх үгүй хэмээгээд өгүүлэгчин олон буюу
Торгуультан би хэмээн баримтлагч мунхгуудад.
Үнэн туурвилаас хагацсан ёг хэр болох түүн дор
Үзэгдхүүн хоосон хоёрыг ялгал үгүйеэ номын бие дор
Орчлон нирваан хоёрыг нэгэн болгон авдахуй
Удирдагч бурхан амьтан лугаа хольцон явбаас.
Гагцхүү амьтан нэгэн чанар хэмээн үл өгүүлмүй
Гагц чанарт буюу хэмээн үес болгон бясалгамуй
Гань мунхгаас бээр мунхаг хүмүүн дор
Гайхамшиг нэгэн амтат ёг хэр болох түүнд.
Өөд үгүй атгаг бэлгэ билгийн зүрхт
Өөсөөн бүтсэн шалтгаан үр хоёр үгэгү
Үлэмж гурван биеийг өөрт төгсгөвөөс
Үргэлжид бясалгах үгүйн хязгаарт хүрсэн буюу.
Хэзээ бээр бясалгах үгүй хэмээгээд сэтгэлд агуулмуй
Гэгээн гэрэл буюу хэмээгээд мунхгийг бээр бясалгамуй
Гэмт үгсээр өгүүлэгч мунхаг хүмүүн нугууд
Хэв хэзээ бясалгах үгүйн ёг түүнд хаа буй.
Тийн хэмээн номловоос тэрбээр дээшид ийн хэмээн өчрүүн:
“Дээр үгүй гайхамшигт тийм ном буй бөгөөтөл
Тэнчүүрэх ертөнц дахин бид зургаан барамидийг ямар (37r) ёсоор
Тийм эеэр авах ёсыг номло” хэмээсэнд эдгээр шүлгийг номлоруун:
“Гайхамшигт богд лам юугаан хөлд сөгдмүй би
Хамарсан эд таваар өвсөн дэх шүүдэрс дор адил
Харамгүй сэтгэлээр өглөг сайтар өгдөхүй
Гагцхүү чөлөөт зүрхнийг авахуй цагт (ыг).
Ариун шагшаабадыг нүдний цэцгий мэт сахь
Аанай урин нь муу заяаны үндсэн буй
Аминдаа хүрвээс бээр хүлцэнгүй бясалга
Арга залиар өөр бусдын тус яахин бүтмү.
Буянт үйлст сайтар хичээдхүүн та
Будангуй эндүүрлээр их хөлгөнийг ухан хаа чадах
Буцал үгүй нэгэн үзүүрээр бясалгадхуун
Бурхныг эрвээс бээр үлхүү олдмуй за.
Ай өөрийн сэтгэлийн чанарыг үзэдхүүн
Асар бишрэл намрын хүдэнд адил буюу
Арилсан цагт хатуужил маш хичээдхүүн
Аливаа ёсон тийм болмуй” хэмээн номлосонд
Тэрбээр маш гайхамшигт болоод биширч
Тэндээс харьж одоод нэгэн хэдэн хоногийн хойно
Тэндэх олон хатагтай нугууд лугаа хамт ирээд
Дээд ламд буян өргөөд маш хүндэлж
“Ай эдгээр хатагтай нугууд лам чиний
Алдар нэрийг сонсч мөргөхөөр ирлээ
Ай лам чи бээр хатуужил явдлын
Ач үрээр чин зоригт гүн түгдамийн ёст
Тийм нэгэн оньст гайхамшигт номуудыг
Тэгүүдрэлгүй номлон соёрх” хэмээн өчвөөс
Дээд Мяларайба лам зургаан гүн зоригтыг
Тэдэнд шүлэглэн ийн хэмээн номлоруун:
“Орчлонгийн номоос сэтгэлээ цөхөөж
Үнэн чин сүжиг сэтгэлээр уяраад
Ураг тариг лугаа хамт агсан балгадыг бээр
Огоорч тэвчсэнд урин минь амарлив.
Ах дүү хийгээд нөхдөөсөө хагацсанд
Авирд сэтгэлээ цөхрүүлж бясалгалыг бүтээлээ
Аливаа эд таваарыг тэвчсэн бүхүйн тул
Асар ганц бөс дээл өмсвөөс бээр юун хайх.
Ертөнц дэх алгасангуйг тэвчсэн хийгээд
Ямарваа өчүүхэн сэтгэл (37v) барьснаар омгийг дарвай
Ер би хэмээн омгийг тэвчсэнээр нь
Ясанцаг[1] гөрөөсөн мэт ууланд оршмуй би.
Төгс бишрэлтний хүндлэлийг гавьяат болгох
Тэрбээр хатуужлын гүн нарийн зориг буюу
Дээд огторгуй мэт тэр бие нь
Тэгш хамаг амьтнаа түгээмэл болбоос л.
Урьд эс ухсанаар орчлонд төөрвэй
Өчүүхэн мэдвээс бээр бат болгох бэрх
Өөрөө чин бат эс болговоос түүнийг
Өөд үгүй завсарт таван хор хямралдмуй.
Тэрбээр тус үгүйеэ нялхсын дотор төөрвэй
Тийнхүү чин бат болгосонд зургаан чуулган
Тэдэнд шунахайрах үгүй нас үргэлжид
Тасрал үгүй ажгуу хэмээн сэтгэлд мэдлээ.
Түүгээр гурван бие хагацал үгүй үргэлжид оршмуй
Тэр хэмээвээс сэжиг алдарсаны гүн зориг буюу
Тэгш агуулах даган олсон хоёр зүйл бөгөөд
Тэрхүү бээр анхны үйлдэгчид дор төрөх болмуй.
Бат сэтгэлд хоёр үзэгдхүүн үгэгү
Балмад алгасангуй үгүй егүзарит
Бас зургаан чуулганыг шунахайрах үгүй бээр ухмуй
Ба бүрэн гурван бие хагацал үгүй үргэлжид оршмуй.
Сэтгэлд шунахайрах үгүй гүйх хий
Сайн үзэсгэлэнт хамаг эрдмийн орон буй
Сэцэд мэргэд огторгуй мэт бясалгаму
Саарал үгүй дөрвөн зүйл явдалд эс тачаасан.
Үзэсгэлэнт өнгө ба тачаасан эдийг
Үнэнээр хэр үзэгдхүүнийг хүдэн мэт мэдсэний тул
Одогч амьтныг удирдах сэтгэлээр
Онц эглийн биетнийг үзвээс илбэ хийгээд.
Усан дахь саран мэт эс сэтгэвээс л
Улс дахиныг хүлээснээр хүлэгдсэн болмуй
Үлгэрлэвээс шавраас төрсөн лянхуа мэт
Үнэн гүн явдлын зориг нь буюу эдгээр.
Огторгуй мэт түгээмэл сэтгэлт
Үзэгдхүүн шалтгааныг ном болгон тодорхойяа
Үнэн төгс дуулсан бурхан багш бээр
Үзмү, гарын алган дахь болрын моголцог мэт.
Тэргүүн урьд хаанаас бээр ирэх үгэгү
Түүнчлэн дунд нь (38r) хаа бээр үл оршмуй
Тэмдэгтэйеэ эцэст хааш бээр үл одмуй
Тэгш сац оршмуй за, гурван цагт .
Үхэх төрөх шалтгаан үгүй буюу, сэтгэлд
Огторгуй мэт язгуур нь арилснаар
Ухааны цагаан үүлэн өөрийн оронд шингэмүй
Үргэлжид дөрвөн махбодийн дүрээр үл явмуй.
Түгээмэл огторгуй мэт сэтгэлд
Төрөлгүй үндэснээс эс хагацсаны тул
Домогт орчлонгийн мөрийг тасладхуун
Туст үгсийн гүн зориг нь буюу энэ.
Тэр мэт ухан мэдэгч тэр егүзари
Тэжээд илбэ биеийг огоорсон цагт
Төгсгөсөн эрдэмтэн зуурд дор нь
Дээд гүн увдисын нүүр таньснаар.
Гэгээн сэтгэлд эх хөвгүүд уулзалдмуй за
Хэрвээ тэнд эс уулзалдваас л
Гэм эс арилсан шалтгааныг тэр илбэ бие
Хэрэгт увдисыг хамт болгосноор.
Ариун илбэ биеийг төгс жаргалангийн бие болгомуй
Ай жаргалангийн биеийг хөрөг мэт хэмээн мэдвээс
Амгалангийн мөрөөр эндүүрэх хэр болму
Ай зуурд нүдэн эрээлжлэхийн гүн зориг буюу”.
Тийн хэмээн номловоос Гүнтан улс дахь
Тэдгээр хатагтай нугууд маш бишрэлт болж
Түүнээс хойшид төгс сайнаар өргөн хүндэлбэй.
Тэндээс хутагт Мяларайбад үүр гийх цагт гэгээн гэрлийн агаараар суун бүхийд Очир Ёгини Эх ийн хэмээн: “Мяларайба аа, чамд наран мэт нэгэн шавь, саран мэт нэгэн шавь, нагшадар мэт хорин гурван бөгөөд хорин таван шидтэн, харил үгүй сэжиг алдарсан зуун, мөрт дулааныг олсон зуун найман их төрөлхийтөн, мөрийн хязгаарт хүрсэн мянга нэгэн эр эм егүзарис, муу заяаны мөрийг таслагч ном лугаа барилдсан тоо томшгүй болох бөлгөө. Гүнтангийн (gung thang.tib) их Рала хэмээх улсад сайн мэт заяат нэгэн богд хөвгүүн бөлгөө. Тиймийн тул тэр зүгт од” хэмээн вивангирид өгсөнд, тэдүй Мяларайба Гүнтангийн (gung thang.tib) эхэнд одвой. Брагжа (brag skya.tib) очирт хоргийн урьд есдүгээр бөлөг.




[1] yasinca@



МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment