Гэгээн гэрлийн агаарт Запүрайва лугаа уулзсан арван нэгдүгээр бөлөг.

Арван нэгдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Са-ог агуйгаас Ронпүгийн (ron phu .tib) гэгээн гэрэлт агуйд өөд болж суух цагт, Запү (rtza phu .tib) улс дахь хэдүйхэн залуус нугууд, Мяларайба ламд мөргөхөөр ирээд ийн хэмээн өчвэй. “Ламаа чи урьд дайсныг дараад эдүгээ ном үйлдсэн нь маш гайхамшиг буюу. Бид бээр чиний дэргэд хүрч ирсэн цагт номыг хийсүгэй хэмээн дуршаамуй. Гэртээ хариад ертөнцийн үйлсийг үйлдсүгэй хэмээн дуршаамуй. Хэрхвээс сайн болму” хэмээн өчвөөс бээр Мяларайба лам зарлиг болруун: (41v) “Төрөх, өвдөх, өтлөх, үхэх тэргүүлэн орчлонгийн зовлонгоос тонилох тийм чин зориг буй л бөгөөс юун үйлдвээс амгалан буюу за. Тийм бус л бөгөөс энэ заяаны зовлонгоос хойд заяаны зовлон их бүхүйн тул хойд заяанд туст үйл ийм болмуй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

“Өөд үгүй энэ ертөнц дахь хамаг амьтан нь
Өтлөх өвдөх үхэхийн мөрөнд энэлгэгдмү
Үнэн эдүгээдийн [эдүгээгийн] мөрнөөс хойдын аюул их болмуй
Онгоц юугаан засаж сайтар батлав уу та.
Аварга хийгээд шумнас ба эрлэгүүдийн
Аюул нь энэ заяанаас хойдод их буй
Аврагч хүргүүлийг сайтар бүтээв үү та
Амраг тачаангуй урин мунхаг хийгээдэд.
Хурьцаж бахархваас хойд заяанд ихэд зовмуй
Хотол ерөндөгийг чин бат болгов уу
Гурван ертөнц дэх энэ орчлонгоос
Хойд ертөнцөд маш их үүр болмуй.
Тэнд хэрэгт хүнсээ хураан батлав уу
Тиймийг сэтгээд богдсын номыг хичээдхүүн”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр нь маш баясаж ийн хэмээн өчрүүн.
“үлэмж тийм зарлигаар сэтгэлд бидний
Онож маш сайтар уярвай бид бүгд
Удирдагчаа чиний дэргэд ном үйлдэн суусугай
Өөд үгүй ажгуу, бидний ертөнц дахь үйл.
Өглөгийн эзэд хийгээд шавь нарын тэжээлийг лам бээр
Өчүүхэн бээр хурааж тэтгэж соёрх биднийг” хэмээн
Өчөөд, “ламаа чиний дээр номлосон
Утгасыг эс мэдлээ, бид бүгдээр.
Ач тус нь тийм тиймхүү буюу хэмээн
Асар нигүүлсэж номлон соёрх, бидэнд”
Аврагч дээд богд Мяларайба лам
Алимад үгсийг өчсөний хариу эдгээр шүлгийг номлоруун:
“Үлэмж мэргэн ламыг шүтвээс л
Орчлонгоос нирваанд хүргэгч буюу тэр
Өглөгийг харам үгүйеэ өгвөөс л
Олз хүнсээ сайтар хураасан буюу тэр.
Сэтгэлийн атгагийг арилгагч тэр сар
Саарал үгүй аврагч хүргүүл буюу тэр
Сацлал үгүй номын тулд эд өгвөөс
Сал онгоцоо засаж сайтар баталсан буй.
Үзэл нь алагчилах үгүй бөгөөс бээр
Үймцэх үгүй бясалгал буюухүү (42r)
Үлэмж ном лугаа явдал нь зохилдвоос
Үнэн тангарагт лам юугаан баясгасан болмуй.
Үр нь үхэхүйд гэмшиглэн үгүй буюу
Ураг хийгээд өглөгийн эзэн шавь нар гурван бээр
Удирдагч надур бээр хэрэг үгүй буй за
Олонх ертөнц дахь хэрэгтэн тэд.
Мөргөх тахих засдаг энэ гурав нь
Мөн болор мэт арилсан надур хэрэг нь юун
Мөнх бус найман номоор явагчинд хэрэгт болму
Мундал үгүй хэрэгтэн эд агуурсан үймцэх эд гурван.
Өчүүхэн бээр хэрэг үгүй буюу, егүзари надур
Оморхогч иргэнд хэрэгт буюу, тийм үйл
Угаах хийгээд ариулах атгаг гурав нь
Огоот хэрэг үгүй буюу егүзари надур.
Асар идэр залуу танд хэрэгт буй
Арван хоёр нүгэлт үйлс буюухүү тэдгээр
Ай хамаг явдлын вишай энэ бус бөлгөө
Аврагч Мяларайба егүзарийн энэ бардмыг нь.
Энд чуулсан та бүгд оюундаан тогтоодхуун
Энх амгаланг хүсэх бөгөөс богдсын номыг хичээдхүүн
Эндүүрч алгасан уйдваас аглагийг шүтэдхүүн
Эгнэгт ихэд хичээх бөгөөс гагцаар суудхуун.
Тунамал бодичид сэтгэлийг хүсэж хатуужин бясалгаваас
Дөрвөн шумнасын дайсныг бээр магад дармуй”
Тодорхойяа тийн хэмээн зарлиг болсонд
Тунгалаг бишрэлт бэлгэ лүгээ төгссөн.
Тийм нэгэн хөвүүн тэдний дотор бээр буй ажгуу
Тэрбээр Мяларайба ламд ийн хэмээн өчрүүн
“Дээд ламаа бидний ертөнц дахин бээр
Тэнчүүрч ертөнцийн үйлд тачаагаад.
Хойд ертөнцийн үйлсийг эс бүтээлээ
Хойноос чинь даган дагаж энэ насан дахь
Хотол жаргалангаа огоорч хойд үйлсийг
Хор хомс үл болгон хичээн үйлдсүгэй”.
Хэмээн хичээж дээшид сайтар өчвөөс
Гэгээнээр нигүүлсэж ийн зарлиг болруун
“Хэзээ бээр олохуйяа бэрх энэ биеийг
Гэнэт олсон цагт ном үйлдэх бэрх.
Дээд номыг эс үйлдвээс лам тэргүүтэнд
Тийнхүү бас учирхуйяа бэрхийн тул
Тийм учирахуйяа бэрх үйл учирсан цагт
Дээд номыг үйлд” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Будангуй найман чөлөөг үгүйг тэвчиж (42v)
Бүрэн чөлөөт хүмүүний биеийг олохуйяа бэрхийг олж
Буцал үгүй энэ насан дахь жаргалангаа огоороод
Бүтээн чөлөөтөд зүрхийг авах нь бас бэрх.
Орчлонгийн гэмт номыг үзэж бөгөөтөл
Үнэн нирвааны хутгыг яахин үл бүтээмүй
Үлэмж богдсын номыг хэрвээ бүтээвээс л
Үргэлжид зохилдох сайн шалтгааныг төгсгөхүйеэ бэрх.
Удиргуулсан ухаан увдис төгссөн
Удирдагч нигүүлсэхүйт лам лугаа уулзахуйяа бэрх
Уйдах чилэх үгүй сайн сүсэг бишрэлт
Оройдоо бясалган чадагч шавь учрах бас бэрх.
Аюул хийгээд хөнөөхүй маш тэвчсэн
Адилтгаш үгүй дээд аглагийг олохуйяа бэрх
Ариун явдал үзэл лүгээ найралдан зохилдох
Авирд нэгдсэн сэтгэлт нөхөр бэрх.
Халуун өвчин хийгээд эмгэгүүдийг тэвчсэн
Харгис үгүй зарахуйд ороорох цогцос бэрх
Хамаг бүгд сайтар төгсгөвөөс л
Гагц үзүүрт сэтгэлээр бясалгах бэрх.
Тэдгээр хэмээвээс есөн бэрх номууд болюу
Тийн бэрх бөгөөс бээр хатуужлаар бясалгадхуун”
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэдгээр эрх үгүйеэ сүсэг бишрэл төрж.
Хутагт Мяларайба даган нигүүлссэнд
Хойноос нь дагаж авшиг увдис соёрхогдоод
Хотол сэтгэлээ боловсон болгон тонилгогч
Хутагт чухал болсон запүрайва (rtza phu ras pa .tib) хэмээх шавь болбой.

Гэгээн гэрлийн агаарт Запүрайва (rtza phu ras pa .tib) лугаа уулзсан арван нэгдүгээр бөлөг.


МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment