О.Дашбалбарын нартад мэндэлсэн өдөр



Орчлонгийн өдөр бүхэн урьд хожид дуулдаагүй яруу сайхны дуудлагатай авч, чухам энэ өдөр юу юунаас ч онцгой нь юм. Учир юун гэвээс, өнөөдөр бол яруу найрагч Очирбатын Дашбалбарын ертөнцөд мэндэлсэн өдөр.

Одоогоос жил гаруйн өмнө "Эх орон" телевизээр цацагдсан утга зохиолын судлал, шинжлэлийн "Эсрэг цаг" нэвтрүүлгийн их найрагчийн тухай  энэхүү дугаарт хөтлөгч, редактороор Ө.Үлэмжтөгс ажиллаж, С.Начин яруу найрагчийн шүлгийг уншиж, судлаач П.Батхуяг болон миний бие уран бүтээлийнх нь талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

Монгол хэлний эгшиглэнт үзэгдэл болсон их найрагчийн оюун санаа одоо ч амьд, монгол хүн бүрийн сэтгэлд, монгол хэлний үг бүхний утгын бүрхэвчид оршин буйд мунхаг би итгэдэг. 

0 Сэтгэгдэл:

Post a Comment