Нянан улс дахь агуйд тойн Шакьягүнаг нигүүлссэн арван гуравдугаар бөлөг

Арван гуравдугаар бөлөг.

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Мангийн (mang. Tib) улс дахь Жаргалант балгадаас Нянанд (gnya nang.tib) өөд болсонд тэндэх урьд өглөгийн эзэд цаг үгүй баясгалант болж, ламыг нас торхар Нянан (gnya nang.tib) улсад суун соёрх хэмээн залбиран өчвэй. Зангийн (btzan .tib) Дод (sdod .tib) Шод (shod .tib) хоёрын завсарт гүзээ мэт нэгэн чулуун дээр нэг этгээд дэх агуйд суун бүхүй цагт Шакьягүна тэргүүлэн Нянан (gnya nang.tib) улс дахь хатагтай нугууд ламд мөргөхөөр ирээд ийн өчрүүн: “аяа лам эрдэнэ минь ээ, өөр бус улс дахь ууланд оршин сууж түгдам сэтгэлээ нэмүүлж гүн зоригийг хэр төрүүлбэй” хэмээн өчсөний хариу эдгээр шүлгийг номлоруун:

“Үндсэн Марва богдын хөлд нь сөгдмүй
Өөр бус улсад бясалгасанд би
Үнэнхүү төрөл үгүй нэгэн гүн зоригийг олоод
Урьд хойд хоёр заяаны баримтлах ариллаа.
Үзэгдхүүн зургаан зүйлийг худал хэмээн онов
Үхэх төрөх хоёрын түйтгэрийг тасаллаа
Үлэмж сац бүх нэгэн гүн зоригийг оллоо
Үргэлжид зовох жаргах хэмээн баримтлах арилвай.
Сэрэхүй бясалгахуй худал болгон оновой
Саарал үгүй авах гээх хоёрын тотгорыг тасалбай
Сац ялгах үгүй нэгэн гүн зориг олбой
Самуу орчлон (48r) нирвааныг хоёр хэмээн баримтлахыг маш таславай.
Газар хийгээд мөрийг арилгахуй худал болгон оновой
Гагцхүү эгээрэхүй сэхээрэхүй хоёрын сэжгийг огтолбой”
Хамагт тийн хэмээн номлон зарлиг болбоос
Ханал үгүй тэдгээр хатагтай нугууд бас өчрүүн.
“Бус өөр түгдамууд хэр төрөв” хэмээн өчвөөс
Богд лам бээр хатагтай таны орон лугаа зохилдох
Буян лугаа барилдуулах түгдам нэмүүлсэн ёсыг
Бүгдэд хариу нь эдгээр шүлгийг номлоруун:
“Туст эцэг эхийн шалтгаан гаднаас үзэгдвэй
Дотор нь хамгийн шүтээн өөрийн мэдэхүй ургаад
Дундад хүмүүний ариун бие олсон дор
Торгуульт гурван муу заяанд үл төрмүй.
Үхэх төрөхийг үзэх нь гаднаас үзэгдмүй
Үнэнхүү жигших бишрэл дотроос үзэгдмүй
Үлэмж дундадад богдсын номыг дурдмуй
Үзэгдхүүн вишай ерөндөгийн дайснаа үл шамшаагдмуй.
Ачит эцэг ламын шалтгаан гаднаас үзэгдмүй
Арилгагч бэлгэ нь дотроос ургамуй
Асар дундадад итгэлийн ухаан төрмүй
Ангид сэжгийн төдүйгөөр үл үүсгэмү ном дор.
Зургаан зүйл амьтан гаднаас үзэгдмүй
Жич алагчлах үгүй нигүүлсэхүй дотроос үзэгдмүй
Зуур бясалгалын орон нэмсэнийг тодорхойяа дурдмуй
Зүдэл үгүй нигүүлсэхүйгээр алагчлах үгүй болмуй.
Гурван ертөнцөөс өөрөө тонилох гаднаас үзэгдмүй
Хуурмаг үгүй өөсөөн болсон бэлгэ билиг дотроос үзэгдмүй
Хоосон чанарыг оносон гүн зориг лугаа төгсөв дундад
Хотол утгад жийргэмшиг үгүй боллоо.
Таван зүйл хүсэх жаргалан гаднаас үзэгдмүй
Тэмцэн баримтлах үгүй бэлгэ дотроос үзэгдмүй
Тэгш амтат явдлаар явмуй, дундад
Тэдүрү зовох жаргах хэмээн үл баримталмуй.
Үйлдсэн номын цуцрах гаднаас үзэгдмүй
Үлэмж дотроос үзэгдмүй, эгээрэх сэрэхүйгээс хагацсан
Өөд үгүй (48v) хичээн бүтээхүй өвчнөөс хагацвай, дундад
Оюундаа нүгэл хилэнц буй хэмээн үл баримталмуй”.
Тийм хэмээн номловоос тойн Шакьягүна өчрүүн, “Ай ламын түгдэм сэтгэл эн тэргүүнээс ер сайн. Би урьдаас лам чиний нүүр үзвээс бээр итгэгдэх мэт увдис авшгийг эс авлаа. Эдүгээ нигүүлсэж увдис хийгээд авшгийг өгөн соёрх” хэмээн өчвөөс хутагт Мяларайба увдис хийгээд авшиг соёрхоод бясалгуулсанаар тойн Шакьягүна оюун билиг төрсөн ёсоо ламд өчмүй. “Үзэгдхүүн хийгээд энэ орчлон үгүй болбоос, бишрэл бээр үгүй буюу. Сэтгэл үгүй бөгөөс үндсэн багш бээр үгүй болму. Лам үгүй бөгөөс бясалгалын бүтээлийг үл мэдмү. Эдгээрийн тийм чанар хийгээд нэгэн увдисыг өгөн соёрх” хэмээн өчвөөс хариу нь эдгээр шүлгийг номлоруун:
“Үзэгдхүүн чанар ану бээр төрөл үгэгү
Олж төрөх бөгөөс бод хэмээн баримталмуй
Орчлонгийн чанар нь шүтээн язгуураас хагацмуй
Үнэн шүтээн язгуур болбоос атгаг бөлгөө.
Сэтгэлийн чанар нь хослон орох буюу
Сэтгэлд алагчлах болбоос өөрийн таалал буй
Сацлал үгүй ламын чанар нь үндэст буй
Самуу өөрийн заслаар үйлдвээс мунхаг буй.
Асар огторгуй мэт сэтгэлийн чанар нь
Атгаг сэжигт үүлэнд бүрхэгдэн түйдмү
Ачит төгс билигт ламын энэ увдис
Аху махбодийн хийн ёсоор оршмуй.
Сэжиг бээр өөрөө гэгээн гэрэл болсонд
Сэтгэлийн засал наран саран мэт ургаму
Саарал үгүй арван зүг гурван цагийг гийгүүлмү
Сэтгэл нь танигдах үгүйгээр хагацвай, өгүүлэхүйгээс.
Гараг нагшадар мэт ургалаа, магад мэдэхүй
Гэгээн гэрэл ийм болсон цагт их жаргалант
Хэтэрхийеэ туурвилаас хагацсан номын биеийн мөн чанарт
Хэзээ бээр зургаан чуулганы үзэгдхүүн хоосон агаараар.
Өөсөөн болмуй за, хичээл үгүй энэ өөсөөн болсон
Өөрийн ёсоорхүү  агуулсан агаарт
Үргэлжид (49r) оршмуй за, баримтлах үгүй бэлгэ билгийг
Үлхүү хагацмуй, гайхамшигт гурван бие.
Тийн хэмээн номлоод аяа Шакьягүна
Дээрэнгүй алдар хийгээд жаргаланд бүү тачаагтун
Тийм янлаг [гишүүн] үгсийн хойноос бүү дагагтун.
Тэжээд бясалгалыг хичээн бясалгадхуун.
Чиний ийм ёсон ану хамаг номч иргэнд
Цээж оюун сэтгэлдээ тогтоох бясалгал буй
Чагнаж эдгээр утгасыг эедээн авадхуун”
Чин бишрэлтэн сонс хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Төгс хувьтан дээд богд төрөлхтөн нугуудад
Тэнчүүрэн аргадагч энэ насан бүхүйг эс мэдэв үү
Төгс эд агуурс илбэ бүхүйг эс мэдэв үү
Тэгүүдэрч орчлон амарлисан бүхүйг эс мэдэв үү.
Үлэмж жаргаланг зүүдэн бүхүйг эс мэдэв үү
Урьд хойд уул зүүдэн бүхүйг эс мэдэв үү
Үзэгдхүүн бүгд сэтгэлийн чанар бүхүйг эс мэдэв үү
Өөрийн бие сэтгэл бурхан бүхүйг эс мэдэв үү.
Бурхан номын бие бүхүйг эс мэдэв үү
Буцал үгүй номын бие номын чанар бүхүйг эс мэдэв үү
Бүхийг онож мэдвээс сэтгэлд багтму
Бүрэн өдөр шөнө сэтгэлээ шинжлэн үзэдхүүн .
Үзвээс л сэтгэл хэр үзэгдмүй
Үзэгдэх үгүйн агаарт агуулагтун
Үнэн махамудрагийн чанар дор
Үлэмж мөн чанарыг сэтгэх үгүйгээр.
Тийн мэдэхүйг үл барих агаарт агуулдахуй
Тэгш агуулахуй даган олохуй ялгах үгүй
Тийм бясалгалын зэрэг надур үгүй
Тэмдэгтэйеэ хэр үзэгдвээс чанар нь хоосон.
Дураар баригдах хийгээд үл баригдах үгүй
Төрөл үгүйн амтыг амссанаар
Түлэд бишрэлийг түүнчлэн ухсан буй
Тунамал үйлсийн мөрийг бясалгах хийгээд.
Түүнчлэн хий судал дуслыг бясалгах ба
Тарнийг урихуй хийгээд бурхныг бясалгахуй
Тэргүүлэн дөрвөн цаглаш үгүйг бясалгах
Дээд их хөлгөнд орох аргийн тэдүй буюу.
Ай тэднийг хичээн бясалгаваас бээр
Атаархах сэтгэлийг язгуураас үл тэвчмү зэ
Аливаа үзэгдхүүн (49v) өөрийн сэтгэлийн чанар буй
Атгаг сэтгэлийг нь хоосон хэмээн мэдэгдэхүй.
Сэтгэлийг бясалгалыг эс ангижруулбаас
Шагшаабад сахих хийгээд тахил тэргүүтэн
Сацлал үгүй дээд буяны чуулган хийгээд
Сайн бүгд үйлс түүнд багтмуй”.

Тийн хэмээн номловоос тойн Шакьягүна ямагт бүтээхүйг хичээснээр түгдам сэтгэл нь үлэмж нэмсэнд чухал сэтгэлийн нэгэн шавь боллоо. Нянан улс дахь агуйд тойн Шакьягүнаг нигүүлссэн арван гуравдугаар бөлөг.




МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment