...Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий...


БҮҮВЭЙ...


Сэрэмж алдаж, нэгэн агшинд дэнсэлсэн
Сэтгэлийн гүнээсээ бүүвэй аялаж суунам
Хэзээ л ингэж, эр сэтгэл миньн ялхраад
Хэнхдэг дотроо хайлахын чинээ саналаа
Эртийн амин үгийг хэн нэгэн шивнэх шиг
Энэ дууны аялгуунд амьдралын нууц бий
Энэ дууг аялсаар зүрхнээс зүрхэнд өртөөлсөн
Эрт балрын совин судсанд минь лугшиж бий
Агуйн хүний гунигаар одоо би гуниж
Анх гал үзсэн мэт хөөрөн баясаж
Сонор хэнгэрэгт минь энэ аялгуу үүрлэснээс л
Солиорчихолгүй өдий хүрснээ ухаарч байна.


2013.11.11
Бангалор

0 Сэтгэгдэл:

Post a Comment