Умард Гара хачийн чуулах харшид Сэванрайва лугаа уулзсан арван тавдугаар бөлөг

Арван тавдугаар бөлөг

 http://www.imdb.com/title/tt0499238/

Намо гүрү хутагт Мяларайба гэж алдаршсан тэр богд умард Даго (rta sgo .tib) ууланд бясалгаад Шри (shri’ .tib) ууланд бясалгахаар өөд болохын умард Баруун Гар (gyas ru .tib) хэмээх умар дахь нэгэн зочдын харшид сууваас Ягрүтанба (gyag ru thang pa .tib) нэрт нэгэн лам олон шавь нараар хүрээлүүлж, тэр харшид ирж суун амуй.
Зандрачандмань (zla pa nor bu .tib) нэрт сартваахь бээр олон эд таваар нөхдөөр хүрээлүүлж суун бөлгөө. Богд Мяларайба Зандрачандмань нэрт сартваахиас идээн гуйваас сартваахь өгүүлрүүн:
“Егүзарис та хүмүүнээс гуйн идэн атал өөрийн эд таваараа идэж сууваас жаргалан бус уу” хэмээн хилэгнэвээс Мяларайба лам зарлиг болруун. “Ай, та эдүгээ энэ ертөнцөд жаргах мэт буй за. Ийм үйлээр хойд ертөнцөд зовохоо үл мэдмү зэ та. Тиймийн тул миний эдгээр үгсийг сонс” хэмээгээд найман дурдахуйн энэ шүлгийг номлоруун:

“үлэмж жаргаму за та, энэ заяанд
Үхэж одвоос хоосон зовохоо мэдэв үү та
Олон нөхөд лүгээ маш жаргаваас эдүгээ
Үхэхүйд итгэл аврал үгүй зовохоо мэдэв үү.
Ах дүү ураг садан маш олон дахь болбоос
Ангижран (55v) үхэж хагацаж хоцрохоо мэдэв үү та
Амгалант нөхөр эд таваар төгсвөөс л
Агуурснаасаа хагацаж нүцгэн одохоо дурдан мэдэв үү.
Та бээр эдүгээ агуу хүчин төгсвөөс л
Дэхь үхэхүйд тус болох үйлийг дураддахуй
Таалах мэт сайн үзэсгэлэн өнгөт болбоос
Тийм өнгө зүс эвдэрч үхэхээ дураддахуй.
Эдүгээ тансаг амтат идээн идэж жаргаму за
Эвдэрэхүйд уснаас бус үл дурламуй за та
Эдүгээ тиймийг мэдэж дээд номыг үйлдвээс сайн
Эндүүрэгч эд таваар үгүй болбоос жаргалан.
Бал мэт найман дурдахуйн энэ дуун эгшгийг
Бэлхэнээ Зангар хачи хэмээх зочдын чуулах харшид
Баатар Мяларайба миний дуулсан нь
Бас бээр таны буяны зүгт одсон буй за”.
Тийн хэмээн номлон зарлиг болсонд
Тэр сартваахь бээр маш их бишрэлт болж
“Дээд удирдагч богд ламаа
Тийм зарлиг чинь бидний сэтгэлд тус болбой.
Оюунд минь хялбараа орох мэт
Үлэмж тиймийг сэтгэн чадах мэт нэгэн номыг
Өгөн соёрх” хэмээн өчсөнд нь
Удирдагч лам түүний хариу ийн номлоруун:
“Аюулт элчил үгүй аглаг ууланд (ыг)
Ариун үзэл явдалт лам эрдэнэ
Алдал үгүйеэ сүсэг бишрэлээр залбирмуй түүн дор
Алжаас эндүүрэлгүй утгасыг бүтээгчин та.
Сэтгэлээ бидүүрхвээс үзлээр сэргээгдэхүй
Сэтгэл баримтлахаас хагацваас их гайхамшиг
Сэтгэл эс амубаас тэгш амтаар сэргээгдэхүй
Самуу элдвээс тонилбоос их гайхамшиг.
Атгаг сэжигт бөгөөс өтгөсийн үгээр яв
Авирд мэдэгч нөхдийн сургаал тус болмуй
Аяа үл итгэх бөгөөс ялгуусны зарлигийг үз
Ахуй их сэтгэлээр магад сайн сэтгэл төрмүй.
Эгнэгт сэтгэл мунхарваас дээд ламыг залбир
Эцэг ламын адистид сэтгэлд тус болмуй
Эндүүрсэн бишрэл үгэгүтнийг чанагш үзвээс
Эмгэгт оронд биеэ.
Таван хорын өвчнөөр энэлгэгдэж (56r)
Тэсдэх үгүй нисванисын цэрийг арван зүгт тархаагч
Тийм өвчинд тус болох оточийг эрэгдэхүй
Түйтгэрэлгүй гурван хаалгаар өргөн буян өргөдхүүн.
Оточ ламын зургаан эм олон буюу
Үнэн гурван биеийг тохиолдуулагч эмүүдээр
Үтэр бөгөөд тонилмуй, таван хорын өвчнөөс
Үлэмж ачийг хариулахад бүтээхүй тахил өргөгдөхүй”.
Тийн хэмээн зарлиг болсонд
Тэрбээр маш бишрэлт болж бүрүүн :
Дээд ламын зарлигийг бүтээн бясалгасанд
Тангарагт егүзари болбой, гэргийт бүхүйн ёсоор
Тэр цагт Ягрүтанба (gyag ru thang pa .tib) лам ном номлон суун бүхүйд Мяларайба лам гүсалийн ёсоор суун авай. Тэр ламын шавиуд нь шөнө дүл номуудыг олонтоо уншин судалмуй. Үдшийн түүшин цагт самадийг бясалгахуй ёсоор цомцойж сууму. Үүр гийхэд ном уншаад судлах ажгуу. Хутагт Мяларайба тэднээс идээн гуйхаар одвоос тэдгээр шавь нар өгүүлрүүн:
-       “Егүзарийн ёсон барьж ном уншихуй хийгээд сурахыг үл чадмуй. Нэжгээд самадийг бээр бясалган үл чадмуй. Нэжгээд тарнийг бээр урьж үл чадан атал хуврагуудын идээнээс гуйхаар ирсэн хөөрхий” хэмээн элэглэвээс Мяларайба лам ийн зарлиг болруун:
-       “Би бээр бурхныг бясалгах тарнийг урих, сургаальд сурах, ном унших, самадийг бясалгах хийгээдийг нэгэн цагт бүтээсний тул амгаланаа сууваас бээр гэм хэр болох” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Тэнсэлгүй дээд гурван эрдэнийг
Тэгш засдаг үгүй ухааны агаарт төгсгөвэй
Түүнд эс залбирваас гэм хэр болох
Тэгш урих өгүүлэхээс хагацсан жаргалан.
Хоёр зүйл шидэсийг өгөгч ядам бурхан
Хотол мандлыг бүтээл үгүйеэ гэгээн гэрлийн агаарт төгсгөвэй
Хослон орох, үүсгэх зэргийг бясалгах хэрэг үгүй
Хоцрол үгүй өөрийн биеийг бурхан болсон егүзари амгалан.
Зүдэгч тотгорыг арилгагч дагинасын чуулганыг (56v)
Зүг шударга өөрийн мөн чанарын агаарт төгсгөвэй
Зооглолын балинг бээр өгөх хэрэг үгүй
Зургаан чуулганыг чуулсан егүзари амгалан.
Атгаглан тотгорлогч энэ чөтгөрийг
Ай чөтгөр хэмээх үзэгдхүүнийг номын агаарт төгсгөвэй
Атгагт чөтгөрийг үлдэх хэрэг үгүй буюу
Атгагийг ном болгосон егүзари амгалан.
Янагуух үгсийг хамгийн удирдуулсан ухааныг
Илт бясалгах гэгээн гэрлийн агаарт төгсгөлөө
Ямагт тэднийг сурах хэрэг үгүй боллоо
Ялангуяа тод мэдэгч егүзари амгалан”.
Тийн хэмээн номловоос Ягрүтанба (g.yag ru thang pa .tib) лам зарлиг болруун, “егүзари чиний тийм түгдам сэтгэл их гайхамшигт бөгөөтөл бурхны шажинд тус болгохын тул нүдэнд зохист урьд нэгэн сургуулийг хичээгээд, нэгэн шар дээл өмсч, ааль явдлаа зохистойёо явбаас сайн болмуй” хэмээсэнд Мяларайба лам зарлиг болруун: “Тэдгээр таны номын ёсон бүхүйн тулд бээр өөрөө тиймийг үйлддэхүүн. Мяларайба миний номын ёсон нь өөрийн биеийг өөсөөн элэглэх тийм нэгэн бөлгөө. Би бээр онож үзвээс таны номын ёсон нь ийм буюу” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Чухагийн дээд гурван эрдэнэд мөргөмүй
Цогт богд лам их нигүүлсэхүй бээр адислан соёрх
Цувиралт найман номыг эрхлэгч Ягрүтанба богдоо
Цөхрүүлж өөрийн сэтгэлээ эс номхотговоос.
Омогт догшин авирт амьтныг яахин номхотгомуй
Үлэмж тогосын өдөөр чимсэн цагаан шүхэр тэргүүлэн
Огторгуй дахь гилбэлгэнд адил түргэнээ цуцармуй
Үл удан тийм утгасыг сэтгэ богд ламаа.
Балгасан дахь хийдийн тэрхүү өнгөсийн хүндлэлийг
Бахархаж хуурмагаар хамгийг хураамуй
Бачит тийм аргыг өөрөө сэтгэ богд лам чи
Балмад хүмүүн амьтны хуран үймцэх тэр нь.
Уринт дайснаар хүрээлүүлсэн мэт буюу тэр
Үнэн худлыг өөрөө сэтгэ богд лам багш чи
Олон (57r) адгуусан эд таваарыг хадгалан хурааваас л
Өвсөн дэх шүүдрийг улаан хийд автах мэт.
Тийм үнэн худлыг богд багш чи өөрөө сэтгэ
Тэдүрү нисванист энэ илбэ цогцсыг нь
Тэмдэгтэйеэ хүний хүүрт шар усан сүрчсэн мэт
Тийм бүхүйг чи өөрөө сэтгэ богд багш аа.
Шимнанц нарын чуулганы эрхэн манлай нугуудын
Шулуун сайнаа барж муу нь хоцорсон лугаа адил
Шинжилж үнэн худлыг өөрөө сэтгэ богд багш
Шившигт тачаангуйн чуулганыг хурим болгогчин.
Алба юугаан хураагч хүмүүнд адил
Адил мөн бусыг өөрөө сэтгэ, богд багш аа
Анзаарга (aciyar@ a) үзлэг төлгөсөөр балгадад хэрэг хийгчин
Арга залиар худлыг өгүүлэгч хуурмагч буй хэмээн ух.
Халагар үнэн худлыг өөрөө сэтгэ богд багш аа
Хатагтай нугуудыг хураан чуулгагч эгшиг дуун дор
Ханал үгүй тачаангуйтан хуран чуулмуй
Хайх үгүй тийм үйлдэгчнийг өөрөө сэтгэ.
Хэзээ бээр эцгийн орны хот балгадын эзэн үгүй
Хүүхэн нялх огторгуйд солонгийг үзэх мэт
Гэмт тийм үйлсийг өөрөө сэтгэ, богд багш аа
Гэнүлийг хамт хураасан хуурмагч багш шавь нь.
Олон ноёнт боол үүнд адил
Өөд үгүй тиймийг өөрөө сэтгэ богд багш чи
Утга үл тогтоон ном номлогч тэр бээр
Өөд үгүй худал үгсээр хүнийг хуурахад адил.
Богд багш аа, тиймийг сэтгэгдэхүй чи өөрөө
Бүтээж өөрийн тус юугаан хичээгдэхүй
Бусдын тусыг бүтээх ину бээр маш бэрх”

Богд лам тийн хэмээн зарлиг болсонд Ягрүтанба (gyag ru thang pa .tib) лам хутагт Мяларайбад цаг үгүй бишрэл төрүүлээд тавцнаасаа босож Мяларайба ламд мөргөөд нулимс алдаж “богд ламаа чиний зарлиг үнэн ажгуу” хэмээн өчөөд ном өчиж ном лугаа барилдлаа. Тэр ламын шавь нарын дотроос Сэван Дончүн нэрт нэгэн шавь хутагт Мяларайбад шавь болон дагасанд авшиг хийгээд увдис соёрхвоос бясалгалын хязгаарт хүрсэн Сэванрайва нэрт сэтгэлийн нэгэн янаг хөвгүүн боллоо. Умард Гара (ga ra .tib) хачийн (kha che .tib) чуулах харшид Сэванрайва лугаа уулзсан арван тавдугаар бөлөг.



МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment