Жалшри ууланд Бригомрайва лугаа уулзсан арван зургадугаар бөлөг

Арван зургадугаар бөлөг


Намо гүрү. Хутагт Мяларайба гэж алдаршсан тэр богд Ладод Жалжи Шри (la stod rgyal gyi shri’.tib) ууланд бясалган суун атал нэгэн цагт (jag pa .tib) нэгэн хэдэн лам шавь нар лугаа хамт сэлт тэнд ирээд Мяларайба ламд эд таваар хийгээд зохилдох шалтгаан юун бээр үгүй бөгөөтөл ном бясалгах тийм шалтгааныг нь үзээд, бишрэл төрүүлж өчрүүн:
-       “Лам аа, ус нь муу, зохилдох шалтгаан юун бээр үгүй. Ийм оронд ямар хэргийн тул суумуй. Бидний улсад өөд болон соёрх өргөн хүндэлсүгэй” хэмээн өчвөөс Мяларайба лам зарлиг болруун:
-       “Энэ орны зохилдох шалтгаан чухаг болоод ус нь муу болбоос бээр надур хэрэгт, самади дияаныг арвитган нэмүүлэх бөлгөө. Таны улсад зохилдох шалтгаан төгс буй болбоос бээр үл одмуй би. Тиймийн тулд та өөрийн хувь ба зуурам үйлст болбоос л Жалшри ууланд бясалгахаар ирэдхүүн” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Гайхамшигт Жалшри уулан дахь энэ орон
Газар хол дахь болбоос бээр гэтлэх бээр дөт
Гайхамшигт төгс хувьтан буй болбоос Шри ууланд ирэдхүүн
Харил үгүй чин зоригтон буй болбоос Шри ууланд ирэдхүүн.

Үлэмж гайхамшигт энэ Жалшри уул нь
Ус нь хол дахь болбоос бясалгал бүтээхэд хялбар
Үйлс зуурамтан төгс хувьтан буй болбоос энэ ууланд ирэдхүүн
Үтэр бөгөөд жаргалангаа огоорсугай хэмээгчин энэ ууланд ирэдхүүн.
Гайхамшигт Жалшри ууланд нь
Гал ус нь чухаг болбоос бээр дагинасын чуулах олон
Харил үгүй чин бишрэлтэн хувьтан болбоос энэ ууланд ирэдхүүн
Ханал үгүй энэ жаргаланг огоорогчин болбоос энэ ууланд ирэдхүүн.
Ариун гайхамшигт Жалшри ууланд
Адистидад Чакрасамбар бурхан суун аму
Адистидын шидийг өгөгч ядам бурхан буюу тэр
Ай, төгс хувьтан зуурам үйлтэн болбоос энэ ууланд ирэдхүүн.
Энэ насны жаргаланг огоорогчин энэ ууланд ирэдхүүн
Ийм гайхамшигт Шри уулын оронд нь
Эгнэгт гайхамшигт Махгал нөхөд сэлт суумуй
Эндүүрэгч тотгорыг арилгагч номын сахиусан буюу тэд. (58r)
Төгс хувьтан төгс бишрэлтэн буй болбоос л
Тэгүүдрэлгүй энэ Жалшри ууланд ирэдхүүн
Тэжээд энэ заяаны жаргаланг огоорсугай хэмээгчин
Тэмдэгтэйеэ Жалшри ууланд ирэдхүүн”.
Тийн хэмээн номлосонд тэр лам бишрэлт болж мөргөөд хөлийг нь оройдоо тавьж, “Аяа ламаа, хойно мөргөхөөр бас ирсүгэй” хэмээгээд одвой. Тэрбээр нэгэн их оюугаа аваад тэр оюугаа бариму, үлэм үү хэмээн сэтгээд бас түүнээс өөр нэгэн өчүүхэн буян авч Мяларайба ламд мөргөхөөр ирээд, урьд тэр өчүүхэн буянаа өргөвөөс Мяларайба лам өчүүхэн мөшөөн инээгээд зарлиг болруун:
-       “Надур өргөсүгэй хэмээн зорьсон тэр оюугаа өргө, сэжиг нь юун хэрэг. Өөрийн чуулганыг төгсгөхийн тул буй за. Надур оюу хэрэг үгүй бөлгөө” хэмээн номловоос тэр ийн өгүүлрүүн:

-       “Ай, энэ лам түрвэл үгүйеэ мэдэх зөн билигт ажгуу” хэмээгээд тэдүй оюугаа өргөвөөс, тэдүй тэр оюуг нь аваад, “үүнийг чи бясалгал бясалгахдаа хүнс хийгтүн” хэмээгээд харин түүнд өгвөөс тэр ийн сэтгэрүүн, “Аяа эдийг үл таалах ажгуухэмээн чин бишрэлт болоод Мяларайба ламд шавь болон дагасанд авшиг хийгээд увдисыг соёрхоод бясалгуулснаар бясалгалын хязгаарт хүрсэн Бригомрайва нэрт сэтгэлийн нэгэн янаг хөвгүүн боллоо. Жалшри ууланд Бригомрайва лугаа уулзсан арван зургадугаар бөлөг.




МЯЛЫН БУМ ДУУЛАЛын 
өмнөх бүлгүүд
буй...

0 Сэтгэгдэл:

Post a Comment