Салхийг гартаа атган зогсоно...



Салхийг гартаа атган зогсоно
Салаагаар минь амьсгалж буйг нь сонсоно
Дэлгэчихвэл бүх юмс хуйсагнан эргэх мэт бодогдоно
Дэндүү чанга атгана
Хүнтэй ч гар эс барина
Бас дуугаа хураана
Догшин дүртэй харагдана
Дотроо бол уйлж байгаа нэгэн
Хацрыг чинь илбэхгүй
Нулимсыг чинь ч арчиж чадахгүй
Дүн өвлийн модод шиг хүйтэн
Дүнсгэр
Хэлгүй мэт бодогдоно
Харин дотроо хашгирч байгаа нэгэн
Салхийг гартаа атган зогсоно
Салаагаар минь амьсгалж буйг нь сонсоно
Үнэндээ алгаа дотогшоогоо дэлгэвэл
Үүрд мөнх тэнд хоосон байсныг мэднэ. 


2014.

Г.Хашбаатар
"Хас дорно" бүлгэм

0 Сэтгэгдэл:

Post a Comment