...сэтгэлийн хөвгүүн Санжайжав лугаа уулзсан арван хоёрдугаар бөлөг

Арван хоёрдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Монюл (mon. Tib) улс дахь Жаргалант балгасанд уйтгарыг сэргээх хийгээд идээн гуйхаар одвоос нэгэн балгасны төвд олон хүмүүн чуулж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн, “өглөгийн эздээ егүзари надур энэ өдрийн идээн өг” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн, “егүзари ээ, Pагма (rag ma.tib) улсад суун аму хэмээн сонсдогч чи буюухүү” хэмээн асууваас “би бөлгөө” хэмээн зарлиг болбой. “Тийм бээр бөгөөс их гайхамшигт буюу хэмээн сонслоо бид” хэмээгээд хамаг бүгдээр маш сүсэг бишрэлт боллоо. Тэдний дотор нэгэн хөвгүүн бээр үгүй, охин бээр үгүй, эр эм хоёр бөлгөө (43r). Тэр хоёр Мяларайба ламыг залж одоод өргөн хүндэлж ийн өчвэй. “Ламаа чиний улс хийгээд ураг тариг хаа буй” хэмээн асууваас лам зарлиг болруун, “би бээр ураг таригаа огоороод, ураг тариг бээр намайг огоорсон нэгэн гуйланч бөлгөө би” хэмээн зарлиг болбоос, “тийн бээр бөгөөс бидний хөвгүүн болон суун соёрх. Бидэнд суух орон тариалан бээр буй бөлгөө. Сэтгэлд чинь таалагдах мэт нэгэн охин авч өгсүгэй” хэмээн өгүүлбээс “тийм тийм үйлс надад хэрэг үгүй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

Гэгээн гэрлийн агаарт Запүрайва лугаа уулзсан арван нэгдүгээр бөлөг.

Арван нэгдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Са-ог агуйгаас Ронпүгийн (ron phu .tib) гэгээн гэрэлт агуйд өөд болж суух цагт, Запү (rtza phu .tib) улс дахь хэдүйхэн залуус нугууд, Мяларайба ламд мөргөхөөр ирээд ийн хэмээн өчвэй. “Ламаа чи урьд дайсныг дараад эдүгээ ном үйлдсэн нь маш гайхамшиг буюу. Бид бээр чиний дэргэд хүрч ирсэн цагт номыг хийсүгэй хэмээн дуршаамуй. Гэртээ хариад ертөнцийн үйлсийг үйлдсүгэй хэмээн дуршаамуй. Хэрхвээс сайн болму” хэмээн өчвөөс бээр Мяларайба лам зарлиг болруун: (41v) “Төрөх, өвдөх, өтлөх, үхэх тэргүүлэн орчлонгийн зовлонгоос тонилох тийм чин зориг буй л бөгөөс юун үйлдвээс амгалан буюу за. Тийм бус л бөгөөс энэ заяаны зовлонгоос хойд заяаны зовлон их бүхүйн тул хойд заяанд туст үйл ийм болмуй” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:

Райчүн бээр Са-ог агуйд бясалгаад гүн нарийн бясалгалын хязгаарт хүрч, Мяларайба лам лугаа эгэн уулзсан аравдугаар бөлөг

Аравдугаар бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд вивангирид өгдсөн ёсоор Гүнтангийн (gung thang.tib) дээд эхэн дэх улсад хүрсэн цагт олон хүмүүн хот барьж байн ажгуу. Тэдэнд ийн хэмээн:
 “Надур идээн ундаан өг” хэмээвээс тэд өгүүлрүүн: “Бидэнд хот юугаан үйлэнд яаран чөлөөгүй. Чи бээр бидний үйл үйлдэх л бөгөөс бид бээр идээн өргөсү” хэмээсэнд Мяларайба зарлиг болруун:
 “Би өөрийн ёст хотыг байгуулж дуусгаад амарч суух маань энэ бөлгөө. Идээн үл өгөх л бөгөөс та ертөнц дахины хотны үйлсээн огоородхуун” хэмээн зарлиг болбоос тэд өгүүлрүүн:
 “Чиний өөрийн ёст хотын үйл ямар буй? Бидний хотын үйлийг огоорох шалтгаан нь юун буй” хэмээсэнд түүний хариу эдгээр шүлгийг номлоруун:

О.Дашбалбарын нартад мэндэлсэн өдөр



Орчлонгийн өдөр бүхэн урьд хожид дуулдаагүй яруу сайхны дуудлагатай авч, чухам энэ өдөр юу юунаас ч онцгой нь юм. Учир юун гэвээс, өнөөдөр бол яруу найрагч Очирбатын Дашбалбарын ертөнцөд мэндэлсэн өдөр.

Одоогоос жил гаруйн өмнө "Эх орон" телевизээр цацагдсан утга зохиолын судлал, шинжлэлийн "Эсрэг цаг" нэвтрүүлгийн их найрагчийн тухай  энэхүү дугаарт хөтлөгч, редактороор Ө.Үлэмжтөгс ажиллаж, С.Начин яруу найрагчийн шүлгийг уншиж, судлаач П.Батхуяг болон миний бие уран бүтээлийнх нь талаар үзэл бодлоо хуваалцсан юм.

Монгол хэлний эгшиглэнт үзэгдэл болсон их найрагчийн оюун санаа одоо ч амьд, монгол хүн бүрийн сэтгэлд, монгол хэлний үг бүхний утгын бүрхэвчид оршин буйд мунхаг би итгэдэг. 

Брагжа очирт хоргийн урьд есдүгээр бөлөг.

Есдүгээр бөлөг

Намо гүрү. Мяларайба хэмээн алдаршсан тэр богд Брагжа (brag skya.tib) очирт хоргод өөд болоод Брагжа (brag skya. Tib) нэрт хадны агуйд түгдам сэтгэл нь маш нэмэн арвижих цагт Гүнтан (gung thang.tib) улс дахь нэгэн (36r) агва Мяларайба лам дээр мөргөхөөр ирээд маш бишрэлт болж ийн өчрүүн:
“Аяа ламаа би бээр бясалгаваас болох болом уу? Тийм нэгэн ёсыг үл мэдмү би. Надад тийм нэгэн оньст увдисыг өгөн соёрх” хэмээн өчвөөс хутагт Мяларайба зарлиг болруун: “Чи бээр тиймийг бясалгах л бөгөөс оньс бүхүйг мэдэгдэх хэрэг” хэмээгээд зургаан буй бүхүйн эдгээр шүлгийг номловой.