"Хүрэл зүрх"-нээс үүдсэн үгс

"ХҮРЭЛ ЗҮРХ"-НЭЭС ҮҮДСЭН ҮГС...


Танил зураач минь єєрийгєє тєгс тєгєлдєр бvтээл хийнэ гэсээр шар махтайгаа хатаж явна хэмээн цєхрєн сєхєрч буйн гунигт шvvдрийг нvдэндээ гялтгануулж билээ. Мань эр бол vнэхээр хичээнгvй, ємднийхєє резинийг тааруулжээ гэвэл сунаад хvрчихийг нь мэдсээр ч цєєнгvй хэмжиж байж огтлох хvн л дээ. Тvvнийг яваандаа мухардалд орж, магадгvй єєрийгєє тєхєєрєх гээд балиус бариад гvйж явж мэдэх юм гэж би нэгэнтэо бодсонсон. Хєєрхий тэр хvн социализмын vеийн “алдаагvй” бvтээл хийх гээд л байгаа санаатай юм шvv дээ.
Сэтгэлгээний ядуурал гэдэг хvнийг ийм болгоод хаячихаж байна шvv. Хvнийг ч гэж дээ, нийгмээрээ ийм байж чадаж байгаа юм чинь тэр юундаа ч ичиж, ухаарах гэж яарах билээ. Урлаг гэдэг дvvрэн гvйцэд “тєгс тєгєлдєр”-тєє бус дутуу дулимаг, алдаа мадагтайдаа аугаа байдаг гэж би хар багаасаа л боддог, тvvндээ итгэчихсэн нэгэн. Тэгээд хачин гоё алдаатай шvлэг бичиж “алдаж” байсан минь олон. Урлагийн бvтээл гэж ойлгох /зураг, баримал, хєгжим, яруу найраг г.м/ зvйлийнхээ алдааг яаж хийснээр нь уран бvтээлийг сайн муу, сайхан муухай гэхчилэн ёстой дураараа нэрлэж, бvр хочилж ч болох мэт. Алдаа гэдэг урлахуйн маш том зэвсэг бєгєєд ухамсартай, ухамсаргvй аль ч байдлаар хэрэглэж болно. Тvvнийг харин сэтгэлгээ гэдэг юм гэсэн. Мєхєс би 90-ээд оны эхээр шvлэг мvлэг оролдож, тэгэхдээ Монголын уран зохиолыг шинэчлэх гэж зуун жил байтугай зургаан секунд ч дайтах сонирхолгvй явлаа. Vнэндээ тэгэх ч шаардлагагvй байв. Одоо ч гэсэн тийм шаардлага алга. Гэхдээ болсон болоогvй цаас цоохорлодог хэвээрээ л, бас сулхан ч гэсэн амьсгаатай л байна. “Зvс бvгэг андууд” бvлгэмийн нэг гол зорилго бол том зохиолч болох явдал биш “том” зохиолчдыг ичээх явдал байсан юм. Тэр зорилго одоо хангалттай биелсэн. Гэхдээ манай томчуудын нvvрний арьс нас гvйцсэн шарын зоо нурууны арьснаас зузаан билээ л… Тэд ичнэ гэж ёстой байхгvй. Том зохиолчдын тоо толгой эрс цєєрєхийг /нvгэл байгаа даа/ уран зохиолын шинэ vеийнхэн хvлээн азнасаар, бас нас ахисаар… Зарим нь том болох гэж яарч, зарим нь том болохыг vхэлд тооцсон хэвээр, бvгдээрээ л нэгэн сайн цагийг хvлээсээр. Бас энэ зуур М.Уянсvхийн “Асагч сарны шvлгvvд”, Л.Єлзийтєгсийн номууд сонирхол татсан ч сонирхож байгаа хvн алга, сонирхсон ч тоогоогvй царайлах нь тод ажиглагдана.

Жалшри ууланд Бригомрайва лугаа уулзсан арван зургадугаар бөлөг

Арван зургадугаар бөлөг


Намо гүрү. Хутагт Мяларайба гэж алдаршсан тэр богд Ладод Жалжи Шри (la stod rgyal gyi shri’.tib) ууланд бясалган суун атал нэгэн цагт (jag pa .tib) нэгэн хэдэн лам шавь нар лугаа хамт сэлт тэнд ирээд Мяларайба ламд эд таваар хийгээд зохилдох шалтгаан юун бээр үгүй бөгөөтөл ном бясалгах тийм шалтгааныг нь үзээд, бишрэл төрүүлж өчрүүн:
-       “Лам аа, ус нь муу, зохилдох шалтгаан юун бээр үгүй. Ийм оронд ямар хэргийн тул суумуй. Бидний улсад өөд болон соёрх өргөн хүндэлсүгэй” хэмээн өчвөөс Мяларайба лам зарлиг болруун:
-       “Энэ орны зохилдох шалтгаан чухаг болоод ус нь муу болбоос бээр надур хэрэгт, самади дияаныг арвитган нэмүүлэх бөлгөө. Таны улсад зохилдох шалтгаан төгс буй болбоос бээр үл одмуй би. Тиймийн тулд та өөрийн хувь ба зуурам үйлст болбоос л Жалшри ууланд бясалгахаар ирэдхүүн” хэмээгээд эдгээр шүлгийг номлоруун:
“Гайхамшигт Жалшри уулан дахь энэ орон
Газар хол дахь болбоос бээр гэтлэх бээр дөт
Гайхамшигт төгс хувьтан буй болбоос Шри ууланд ирэдхүүн
Харил үгүй чин зоригтон буй болбоос Шри ууланд ирэдхүүн.