Нэгэн мөчлөг



Хөөр хөгсөөнөөс хол хөл хорин суухад
Хөнгөн бус бодол цөөхөн бус төрнө
Ахуй ертөнцийн учрыг агуу ихээс биш
Амьсгалын бүгтхэн чимээнээсээ олж сонсоно
Салхи шиг хийсээд байгаа сэтгэлээ
Сар шиг дүнсийгээд байгаа сэтгэлээ
Гол усны тунгалаг биед шингээж
Гол ус шиг тунгалагшин урсахыг нь үзнэ
Үй мянган бодлын сүлжээсийг задалж
Үерлэн шуугих амьд ус минь
Харанхуй хорвоогийн хаагуур урслаа ч 
Хатаж ширгэхгүй мөнхийн ус минь...

2013 он

1 Сэтгэгдэл:

Sundaysun SS said...

ямар гоё бичээ вэ би яг л иймэрхүү болдог. яруу найраг гэж агуу юмаа мань мэт нь бол иймэрхүү мэдрэмж сэтгэгдлээ мэдэрвэл муухан илэрхийлэхээс биш хэзээ ч ингэж урнаар илэрхийлж чадахгүй сайхан болжээ

Post a Comment