Монгол дахь gaṇeśa-ын transmission

Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бол маш өндөр түвшний судлаач байлаа. Энд нийтэд хэвлэгдээгүй нэг өгүүллийг нь толилуулъя. Цогдагмарбо буюу Ганеш бол маш эртний шүтлэг. Монголд хэрхэн дэлгэрсэн түүхийг Халхын Зая бандида Лувсанпринлайн зохиосон НЭВТЭРХИЙ ТОЛЬ-оос хөөн судалжээ. Зарим нэгэнд уншихад ойлгомжгүй байгаа ч Архангай аймгийн Заяын хүрээг үүсгэн байгуулсан Зая бандида ямар агуу эрдэмтэн байсныг П.Нямочирын орчуулга баталсан юм. Энэ ном нэгэн сайн өглөгийн эзний буянаар хэзээ нэгэн цагт уншигч таны мэргэн мэлмий саруул оюунд хүрэх биз ээ. Энэтхэг, Зүүн Өмнөд Ази-аар аялж, эргэл мөргөл хийж байсан улс энэ өгүүллийг маш сайн ойлгоно доо. Ийм сайхан эрдэмтэн эргэн төрөх болтугай хэмээн ерөөл талбия.
Баатад Гончигийн Ням-Очир


Монгол дахь gaṇeśa-ын transmission


Mongolia 1800-1899. Sita Ganapati, Ganesha

Улааны гурван аймаг хэмээн алдаршсан бөгөөд сажa (sa skya)-ын сургуулийг дагагчид өөр өөрөөр ангилдаг санскиртаар gaṇeśa, буддын санскритаар ga na pa tiḥ, gha na pa ti, төвдөөр tshogs bdag, монголоор čiγulγan-u eǰen хэмээх gaṇeśa-ын бүтээх арга (sādhana), тогтоол (dhāranī), даган соёрхол (permission), хөрөг зурж бүтээх, равнай (eng. consecration ceremony, san. supratiṣṭha), балин (torma, eng. propitiatory offering, san. bali, tib. gtor ma), гал мандал (san. homa, eng. burnt-offering, oblation with fire), магтаал (eulogium, expression of praise) тэргүүтэн багтсан элдэв зан үйлийн Монголд уламжлан ирсэн мэдээ сэлтийг хөөж үзвэл бидний үзсэн transmission-уудад сажын таван дээдсээр дамжиж дэлгэрснийг тодорхой үзүүлж байна. Жишээлбэл, халх Zaya paṇḍita blo bzang ’phrin las (1642-1715) “Clear mirror” хэмээх сонссоны тэмдэглэл (repertory, index) -дээ улаан, арван хоёр гарт gaṇeśa-ын ерийн даган соёрхлын transmission-ыг 1. цогт vajradhara, 2. vajra vārāhī, 3. sa ra ha, 4. хутагт nāgārjuna, 5. их шидтэн śa va ri pa, 6. балба (bal po) ha ngu dkar po, 7. балба blo gros grags pa, 8. гэтэлгэгч sa chen (kun dga’ snying po, 1092-1158), 9. Сургаалын багш эрдэнэ (bsod nams rtse mo, 1142 /or 1132/-1182), 10. гэтэлгэгч эрдэнэ (grags pa rgyal mtshan, 1147-1216), 11. богд sa paṇ (kun dga’ rgyal mtshan, 1182-1251), 12. гурван орны номын хаан blo gros rgyal mtshan (1235-1280), 12. богд skyob pa dpal, 13. rong pa sher seng, 14. bag ston gzhon tshul, 15. лам tshul khrims rgyal mtshan, 16. их убадини (great Preceptor) byang chub seng ge, 17. их shar seng ge rgyal mtshan, 18. их ngor vajradhara (kun dga’ bzang po, 1382-1456/or 1457/), 19. nyi lde pa ngag dbang grags pa, 20. их эзэн vajradhara, 21. богд их rdo ring pa, 22. тэр хоёроос гэтэлгэгч sgo rum pa kun dga’ legs pa, 23. тэр хоёулангаас vajradhara tshar pa chos rje, 24. гэтэлгэгч mkyen brtse’i dbang phyug, 25. хоёулангаас vajradhara dbang phyug rab brtan, 26. түгмэл эзэн zha lu pa, 27. гэтэлгэгч хамгийг мэдэгч ялгуусны эрхт, 28. их ширээт ngag dbang blo gros rgya mtsho, 29. vajradhara ngag dbang blo bzang chos ldan, 30. тэрбээр надад (blo bzang ’phrin las) гээд тэнгэр асури нар байлдахад асури нар maheśvara-ын хөвгүүний толгойг таслахад эцэг бээр шинжлээд даруй замд учирсны толгойг залгавал эдгэнэ хэмээснээр нөхөд бээр яваад зааны тугал тааралдахад толгойг нь авчирснаар эдгэж заан толгойтой болсон хийгээд нэгэн удаа дүүтэйгээ тоглох үед дүү нь соёог хугалснаар заан толгойтой, хугархай соёотой болсон гэх домгийг өгүүлсний ялдар цогт Очир дагинын арван есөн бүлэгт дандраас номлосон үүнийг нь Монголд Сажа бандида, Пагба лам нарыг дэлгэрүүлсэн гэж үзсэн. Энэ нь ХIII хоёрдугаар хагасаас хойшх үе юм.

Мөнхийн шалтгаан

Тэнгэрийн тунгалаг зэрэглээнд болжмор жиргэж л байвал би амьд явна!
Тэр шувуунд би хачин их хайртай! 
Тэртээ уулын хормойд ой шуугиж л байвал би амьд явна! 
Тэр эгшгэнд би хачин их хайртай, 
Хайраар би амьдардаг аа! 


Хээр талаар морьтой хүн таваргаж л явбал би амьд явна! 
Тэр бараанд би хачин их хайртай!
Хэдэн унага голын зүлгэнд тоглож л байвал би амьд явна!
Тэр амьтдад би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!



Өвөлжөөнөөс намрын хиаг ханхалж л байвал би амьд явна!
Тэр үнэрт би хачин их хайртай!
Өвлийн шуурганд уруудсан мал бүрэн хонож л байвал би амьд явна!
Тэр баярт би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!



Хаврын үдэш гадаа бороо шивэрч л байвал би амьд явна!
Тэр шивнээнд би хачин их хайртай!
Харц хөлчингө амраг цээж налаад сууж л байвал би амьд явна!
Тэр амьсгалд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!



Тооно эртний бор гэрт гал шаргалтаж л байвал би амьд явна!
Тэр амгаланд би хачин их хайртай!
Толгодын намжаа оройгоор зам зурайж л байвал би амьд явна!
Тэр аниргүйд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!



Аялгуу содон Монгол үгээр хүмүүс ярьж л байвал би амьд явна!
Тэр хэлэнд би хачин их хайртай!
Ариун нь мөнх Монголоор дэлхий дутаж л байвал би амьд явна!
Тэр оронд би хачин их хайртай,
Хайраар би амьдардаг аа!



Бие цуг орчлонд мөнх амьдрах шалтгаантайдаа
Би яагаад ч үхэхгүй ээ!...



Яруу найрагч Дамдинсүрэнгийн УРИАНХАЙ