Монгол дахь gaṇeśa-ын transmission

Бэсүд Пэрэнлэйн Нямочир (1972-2016) бол маш өндөр түвшний судлаач байлаа. Энд нийтэд хэвлэгдээгүй нэг өгүүллийг нь толилуулъя. Цогдагмарбо буюу Ганеш бол маш эртний шүтлэг. Монголд хэрхэн дэлгэрсэн түүхийг Халхын Зая бандида Лувсанпринлайн зохиосон НЭВТЭРХИЙ ТОЛЬ-оос хөөн судалжээ. Зарим нэгэнд уншихад ойлгомжгүй байгаа ч Архангай аймгийн Заяын хүрээг үүсгэн байгуулсан Зая бандида ямар агуу эрдэмтэн байсныг П.Нямочирын орчуулга баталсан юм. Энэ ном нэгэн сайн өглөгийн эзний буянаар хэзээ нэгэн цагт уншигч таны мэргэн мэлмий саруул оюунд хүрэх биз ээ. Энэтхэг, Зүүн Өмнөд Ази-аар аялж, эргэл мөргөл хийж байсан улс энэ өгүүллийг маш сайн ойлгоно доо. Ийм сайхан эрдэмтэн эргэн төрөх болтугай хэмээн ерөөл талбия.
Баатад Гончигийн Ням-Очир


Монгол дахь gaṇeśa-ын transmission


Mongolia 1800-1899. Sita Ganapati, Ganesha

Улааны гурван аймаг хэмээн алдаршсан бөгөөд сажa (sa skya)-ын сургуулийг дагагчид өөр өөрөөр ангилдаг санскиртаар gaṇeśa, буддын санскритаар ga na pa tiḥ, gha na pa ti, төвдөөр tshogs bdag, монголоор čiγulγan-u eǰen хэмээх gaṇeśa-ын бүтээх арга (sādhana), тогтоол (dhāranī), даган соёрхол (permission), хөрөг зурж бүтээх, равнай (eng. consecration ceremony, san. supratiṣṭha), балин (torma, eng. propitiatory offering, san. bali, tib. gtor ma), гал мандал (san. homa, eng. burnt-offering, oblation with fire), магтаал (eulogium, expression of praise) тэргүүтэн багтсан элдэв зан үйлийн Монголд уламжлан ирсэн мэдээ сэлтийг хөөж үзвэл бидний үзсэн transmission-уудад сажын таван дээдсээр дамжиж дэлгэрснийг тодорхой үзүүлж байна. Жишээлбэл, халх Zaya paṇḍita blo bzang ’phrin las (1642-1715) “Clear mirror” хэмээх сонссоны тэмдэглэл (repertory, index) -дээ улаан, арван хоёр гарт gaṇeśa-ын ерийн даган соёрхлын transmission-ыг 1. цогт vajradhara, 2. vajra vārāhī, 3. sa ra ha, 4. хутагт nāgārjuna, 5. их шидтэн śa va ri pa, 6. балба (bal po) ha ngu dkar po, 7. балба blo gros grags pa, 8. гэтэлгэгч sa chen (kun dga’ snying po, 1092-1158), 9. Сургаалын багш эрдэнэ (bsod nams rtse mo, 1142 /or 1132/-1182), 10. гэтэлгэгч эрдэнэ (grags pa rgyal mtshan, 1147-1216), 11. богд sa paṇ (kun dga’ rgyal mtshan, 1182-1251), 12. гурван орны номын хаан blo gros rgyal mtshan (1235-1280), 12. богд skyob pa dpal, 13. rong pa sher seng, 14. bag ston gzhon tshul, 15. лам tshul khrims rgyal mtshan, 16. их убадини (great Preceptor) byang chub seng ge, 17. их shar seng ge rgyal mtshan, 18. их ngor vajradhara (kun dga’ bzang po, 1382-1456/or 1457/), 19. nyi lde pa ngag dbang grags pa, 20. их эзэн vajradhara, 21. богд их rdo ring pa, 22. тэр хоёроос гэтэлгэгч sgo rum pa kun dga’ legs pa, 23. тэр хоёулангаас vajradhara tshar pa chos rje, 24. гэтэлгэгч mkyen brtse’i dbang phyug, 25. хоёулангаас vajradhara dbang phyug rab brtan, 26. түгмэл эзэн zha lu pa, 27. гэтэлгэгч хамгийг мэдэгч ялгуусны эрхт, 28. их ширээт ngag dbang blo gros rgya mtsho, 29. vajradhara ngag dbang blo bzang chos ldan, 30. тэрбээр надад (blo bzang ’phrin las) гээд тэнгэр асури нар байлдахад асури нар maheśvara-ын хөвгүүний толгойг таслахад эцэг бээр шинжлээд даруй замд учирсны толгойг залгавал эдгэнэ хэмээснээр нөхөд бээр яваад зааны тугал тааралдахад толгойг нь авчирснаар эдгэж заан толгойтой болсон хийгээд нэгэн удаа дүүтэйгээ тоглох үед дүү нь соёог хугалснаар заан толгойтой, хугархай соёотой болсон гэх домгийг өгүүлсний ялдар цогт Очир дагинын арван есөн бүлэгт дандраас номлосон үүнийг нь Монголд Сажа бандида, Пагба лам нарыг дэлгэрүүлсэн гэж үзсэн. Энэ нь ХIII хоёрдугаар хагасаас хойшх үе юм.

Zaya paṇḍita blo bzang ’phrin las-ын transmission-д сажынхнаас төвдийн шашны төлөөлөгчид ялангуяа Монголд өнөөг хүртэл зонхилж буй мэт гэлүгба (tib. dge lugs pa)-ын урсгалаар дамжиж монголчуудад ирсэн мэт харагдах боловч монголчуудаас “сонссоны тэмдэглэл” хөтөлсөн нь цөөн бөгөөд Zaya paṇḍita-ын “сонссоны тэмдэглэл” бидэнд мэдэгдэж буйн эхнийх нь гэж хэлж болохоор байна. Ер ганц нэгэн байтугай нэгэн хэдэн номын transmission буюу хүний нэрийн дараалал төдийг тэр бүр бичиж тэмдэглэдэггүй байсан нь Zaya paṇḍita-ын “сонссоны тэмдэглэл”-ээс тодорхой харагддаг. Иймээс ч монголчуудын шууд сажаас авсан transmission байхгүй мэт харагддаг буюу эдүгээ бидний үзсэн элдэв бичигт тэмдэглэгдэн үлдээгүй хэмээлтэй.

Одоо бидний гарт байгаа номуудын дийлэнхийг Сажаас уламжилсан гэх бөгөөд “Цогт Чуулганы эзний дандар Очир дагинын арван есөн бүлэгтээс гарсан оршив” хэмээхэд “Бүжиглэх байдалтай ганхалзан дэвсгэр дээр оршино. Биеийн өнгө улаан гэрэл бадарсан, зааны хамартай нэг нүүр гурван нүдэт, үсээ титмээр чимсэн, улаан бадран үйлзэх нь аймшигтай бөгөөд соёогоо үнэхээр ярзайснаар зурна. Сүх, түншүүр, нум сум, khāṭvaṅka (trident), гох, цусаар дүүргэсэн гавал, очир, илд, хүний махтай гавал барьсан, жижиг бамбай, сэрээ, залаат жад”-тай гэж дүрсэлсэн бол “Нууцаар бүтээх Чуулганы эзэн есөн бурхны бүтээх арга цорж sa paṇ бээр зохиосноор алдаршсан оршив” хэмээхэд “...биеийн өнгө улаан гал гэрэл машид бадарсан, нэг нүүрт, гурван нүдэт, арван хоёр гарт, баруун гарын эхнийхэд сүх, хоёр дахьд сум, гурав дахьд гох, дөрөв дэхд очир, тав дахьд илд, зургаа дахьд сэрээ, зүүн гарын эхнийхэд түншүүр, хоёр дахьд нум, гурав дахьд цусаар дүүргэсэн гавал, дөрөв дэхд хүний махаар дүүргэсэн гавал, тав дахьд элдэв идээгээр дүүргэсэн аяга, зургаа дахьд бамбай барьна. Үс титэмтэй, эрдэнийн элдэв чимгээр чимсэн, заан нүүртэй, соёогоо ярзайсан, хөлөө завилж хөх хулганын амнаас эрдэнэ бөөлжсөний дээр улаан лянхуа дэлгэрсний дээр суулгаж зурдаг” гэжээ. Харин бидэнд байгаа Сажын гар бичмэл судрын gaṇeśa-ын дүрс лянхуан дэвсгэр, хулгана лугаа сэлтэд баруун гарын эхнийхэд очир, хоёр дахьд сүх, гурав дахьд сум, дөрөв дэхд гох, тав дахьд илд, зургаа дахьд залаат жад, зүүн гарын эхнийхэд гавал, хоёр дахьд түншүүр, гурав дахьд нум, дөрөв дэхд сэрээ, тав дахьд хоосон, зургаа дахьд бамбай барьснаар зуржээ. “Цогт Чуулганы эзний бүтээх арга dhi paṃ ka ra зохиосон оршив” хэмээхэд “...биеийн өнгө гал адил бадарсан мэт машид улаан, нэг нүүр, гурван нүдтэй, үс гэзгээ зангидсан нь улаан гэрэл бадарсан, машид аймшигтай, нэг соёогоо ярзайсан, арван хоёр гартай, эхний баруунд эхнээс сүх, сум, гох, очир, илд, залаат жад зүүнд эхнээс түншүүр, нум, сэрээ (kha ṭvāṃ ka), цусаар дүүргэсэн гавал, хүний махаар дүүргэсэн гавал, жижиг бамбай илд барина. Очир хийгээд гавлыг зүрхэнд барьж бусдыг далайна”, “Цогт Чуулганы эзний бүтээх арга шидийн гарах орон хэмээгдэх хамгийг мэдэгч bkra shis rnam rgyal бээр зохиосон оршив” хэмээхэд “...биеийн өнгө хөх, нэг нүүр, дөрвөн гарт, эхний баруунд очир, илд далайсан, эхний зүүнд шанхат гавал барьсан, доод хоёр ардаа нум сум тэлсэн, хүний хатсан толгойн титэм хийгээд нойтоноор сондор хийсэн барсын арьсан хормогчит”, “Тэндээс хоосон агаараас хөх хадат уул, түүний дунд их хөх эрдэнийн халзан хулганы дээр улаан gaḥ үсгээс гэрэл сацарч амьтны тус үйлдсэнийг нааш хураах огоот болсноос шүрэн өнгөт Чуулганы эзэн барууныг жийн ганхалзах лугаа төгссөн зааны нүүрт, нэг нүүр, арван хоёр гарт, яс хийгээд эрдэнийн чимгээр чимсэн, торгон хормогчтой, залуу дүртэй ба хээмсэглэхийн байдлаар сэтгэлийг булаах бөгөөд үзэсгэлэнтэй, баруун гарын эхнийхэд сүх, хоёр дахьд сум, гурав дахьд гох, дөрөв дэхд очир зүрхэндээ барьсан, тав дахьд илд, зургаа дахьд охор жад барьж, зүүний эхнийхэд түншүүр, хоёр дахьд нум, гурав дахьд сэрээ (kha ṭvāṃ ka), дөрөв дэхд цусаар дүүргэсэн гавал зүрхэндээ барьсан, тав дахьд хүний махаар дүүргэсэн гавал, зургаа дахьд бамбай сэлт илд барьж” гэж дүрсэлсэн байна. Энэ мэт ерөнхий төрх адил боловч гар дахь зэвсэг өөрөөс гадна нүүр , гарын тоо, хөл гарын байрлал, биеийн өнгө ч өөр улаан, хөх, шар, цагаан өнгөтэй байдаг бөгөөд зохиогч бүр өөр өөрийнхөөрөө зохиосноос гадна нэг зохиогч ч өөр тэдгээрийг бүтээсэн тохиолддог. Түүнчлэн “nā ro pa бээр зохиосон нэг бүтээх арга ч байдаг бөгөөд Сажын энэ өөрөө сайн амуй. Итгэмжлэхийн домог олон байдаг боловч бичсэнгүй” хэмээсэн мэт “gaṇeśa maheśvara-ын гэргий vārāhī-ийн хөвгүүн болж төрвөөс тэргүүн эх бээр атаархаж толгойг тасалсанд тэр даруй эцэг бээр мэдээд тэнгэрийн зааны нэгэн тугалын толгойг хяргаж хөвгүүний толгойд барилдуулснаар эдгэхэд эцэг бээр миний энэ хөвгүүн эд агуурс их бөгөөд дөрвөн тивийг эрхшээх болтугай хэмээн ерөөсөн. Нэг удаа gaṇeśa наадаж байх үед ягчис ’brog gnas бээр түүний идээ ундыг авчрахад maheśvara-ын засгаар үйл үйлдэхийг уламжилбаас түүнийг таалж бид ’brog gnas-ын таван төмөр үсийг зулгалж gaṇeśa-д дэвсгэр хийе хэмээн ам авсан. Дүү gzhon nu smin drug бээр соёог хугалсан цагт эцэг бээр гурван орноос тийн ялгуусан хүч хийгээд эрдэм төгссөний тэнгэрийн төмөр сүх өгсөн” тэргүүтэн домгоос үүдэж Тотгорын хаан их тэнгэр, Чуулганы эзэн Viṣṭurājā, Соёогоо ярзайсан, Сүхт эзэн, Vārāhī-ийн хөвгүүн, Заан ханшаарт, Хулгана бэрээт, Ягчис дэвсгэрт хэмээсэн нэрийн зүйл тоо ч олон болжээ.

Энэ мэт нөхцөлийн эрхээр transmission ч өөр болсон байна. Дээр дурдсан Зая бандидын авсан transmission нь Сажын transmission бөгөөд Энэтхэг, Балба, Төвдөөр дамжиж Монголд ирсэн, бас Сажаас эхэлсэн нэгэн ёс байдаг . bkra shis rnam rgyal-ын transmission “...хувраг bkra shis rnam rgyal, spyan nga bsod nams lha’i dbang po, lha rin po che dpal ldan rgyal mtshan нэрт хамгийг мэдэгч karma ’phrin las pa, тэрбээр blo gsal надад баяссаар соёрхсон болой” бөгөөд Төвдөөс Монголд ирсэн, nag po spyod pa-ын transmission “nag po spyod pa ba, a ba dhu ti pa, ga ya dha ra, gyi jo хэлмэрч болой” бөгөөд Энэтхэг, Төвдөөр дамжиж Монголд ирсэн, бас nā ro pa, a ti śa, ṭoṃ bhi he ru ka нарын transmission байдаг гэсэн ч олсонгүй. Сажын gaṇeśa-ын даган соёрхол тэргүүтний transmission эдүгээг хүртэл Монголд дамжин ирсэн байна.

0 Сэтгэгдэл:

Post a Comment